2016-08-23 07:07

Монголын анхны хард рок сонгодог дууг "Консонанс" амьдрууллаа

   Монголд төдийлөн дэлгэрээгүй байсан "Попера" урлагийг Монголчуудад таниулж мэргэжлийн түвшинд цаашлаад дэлхийн түвшинд хүргэхээр зорьж яваа залуус бол "Консонанс" хамтлагийн залуучууд. Тэдний хоолойны цар хүрээ, өвөрмөц содон өнгө аястай уран бүтээлүүд нь үзэгчдэд өндрөөр үнэлэгддэг. Тэдний гаргаж буй уран бүтээлүүд ихэвчлэн "Crossover" буюу дэлхийн алдартай поп дууг опера урсгалд оруулан дуулсан байдгаараа онцлог. Энэ ч утгаараа тэд анхны бие даасан тоглолтоо өнгөрөгч гуравдугаар сард "Consonance-Crossover" хэмээн нэрийдэж амжилттай тоглосон юм.

   Харин тэд энэ удаад сонсогчиддоо шинэхэн уран бүтээл болох "Агуу хайр" дууны видео клипыг толилуулахад бэлэн болсон бөгөөд тус бүтээл нь өмнөх уран бүтээлүүдээс нь эрс өөр сонгодог мөртлөө хард рок жанрын бүтээл болсон байна. 

  Энэ урсгалаар бүтээгдсэн дуу Монголд төдийлөн байдаггүй бөгөөд Монголдоо анхдагч хард рок-сонгодог жанрын уран бүтээл болж байгаа гэнэ. Дууны видео клипыг "Dual zet" студийн хамт олон бүтээжээ. Ингээд уншигчиддаа Монголын анхны хард рок-сонгодог жанраар бүтээгдсэн "Агуу хайр" дууны видео клипыг хүргэж байна. 

www.Urlag.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу