2016-09-26 08:47

Эмэгтэй хүнийг өмөөрхүй /Шүлэг/


Бурханы унагасан шорвог нулимасны амт нь болж ирсэн 
Будант хүйтэн хорвоог чимэх гэж нарнаас тасарч цацарсан 
Хорвоо дэлхийн зүрхэн дэх мөнхийн мөсийг хайлуулагч 
Ховорхон заяанд ирсэн эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй хүнд би дургүй 
Зовлонг өөртөө үүрч жаргалыг чамд өгөхдөө инээж л суудаг тэр 
Зөвхөн өөрийгөө бодож орчлонд амьдарсан түүхгүй ээ 

Гашуун амтыг танхил биеэрээ залгилж шим шүүсийг нь чамд өгөхдөө 
Ганцхан удаа ч болов тэр харамсаж сураагүй нь хувь заяа 
Бурхан чамайг боолчил гэж эмэгтэй хүнийг заяасан юм биш 
Бусдаас доогуур ухаантай болхоороо тэсэж амьдар гэж тушаасан ч юм биш 
Чиний удмыг залгуулахаас өөрийг чаддагүйдээ ч тэр биш ээ 
Чамайг өөрийг чинь чадахгүй болохоор л бодь заяанд төрсийм тэд 

Номхон амьдралаар амьдрахдаа чиний үүрээгүйг үүрээд нугараагүй юм 
Намуун дөлгөөн байхдаа чамайг нэг ч удаа буруутгаагүй юм 
Эр хүн шиг эр хүн байгаасай гэхдээ чамд гомдоллоогүй амьдарсан 
Эр хүн байж чадаагүй ч сайхан амьдраарай гээд нулимсаа ханцуйндаа нуусан 
Зурсан зураг шиг төрсөн хирнээ зураг амьдарч чаддаггүйм тэд 
Зуун зууны турш эрчүүд та нар хайрлаж чаддаггүй болохоор л тэр 

Цээжээ дэлдэж чи өнөөдөр эмэгтэй хүнийг муулсан гэвч 
Цэцэн ухааных энд хэдэн төрөлдөө ч хүрэхгүй 
Ээж чинь охин чинь эхнэр чинь гэж би чамайг харалган зэмлэхгүй, гэхдээ 
Эмэгтэй хүний эрдэнэ шиг заяаг өмөөрөн байж би чамайг зэмлэнэ 
Эрлэгийн үүдэнд очихдоо энгэрийнхээ нулимсанд живэхийн оронд 
Энэ төрөлдөө амжиж эмэгтэй хүнийг хайрла 

Магад чамаас илүү ухаантан хорвоод үгүй мэт санагдаж болно 
Маргааш гэхдээ хорвоо толгойг чинь шоолонгуй тоншино 
Магад хэзээ ч чи эмэгтэй хүнийг ойлгохгүй хайрлахгүй байж болно 
Маргааш гэхдээ хорвоо хувь заяаг чинь дооглонгуй чичлэнэ.. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу