2012-06-20 10:59

Nergui - Нэргүй - Сэрүүн сайхан хангай - Seruun saihan hangai

Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа мину зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай мину зээ
Магнай дундаа сартай
Хөөрхөн борлог мину зээ
Маний төлөө зовнигч
Манхан буурал аав мину зээ
Алтай Хангайн гургалдай
Арынхаа модонд жиргэнэ мину зээ
Ахан дүү та нартайгаа хамт
Тэнүүн сайхан жаргана мину зээ
Төрсөн газрын тэнгэр нь
Тэнүүн болоод уужим мину зээ
Тэр олон нөхөдтэйгээ
Тэнгэрийн жаргалаар жаргая мину зээ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу