2016-11-30 03:14

Монгол миссын танилцуулга бичлэг шилдэг арвыг тэргүүлж байна

Мисс А.Баярцэцэгийн танилцуулга бичлэг шилдэг арвыг тэргүүлж байна

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World-2016” тэмцээний шалгаруулалт энэ сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд шилдгийн шидгийг тодруулж, титэм гардуулах ёслол ирэх сарын 18-нд болох юм. Энэ удаагийн шалгаруулалтанд 110 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.

Тэмцээнд оролцож буй мисс бүсгүйчүүд өөрийн болон эх орныхоо талаар танилцуулсан видео бичлэгийг сошиал сүлжээгээр түгээж буй билээ. Тэгвэл тэмцээний шилдэг арван танилцуулгад манай улсаас эх орноо төлөөлөн “Miss World-2016” тэмцээнд оролцож буй Алтангэрэлийн Баярцэцэгийн танилцуулга багтжээ. Түүний танилцуулагыг  “Яг л кино мэт, агшин бүрт нь алга ташилт бэлэглэмээр” хэмээжээ.

Ингээд тэмцээний шилдэг арван танилцуулга бичлэгтэй танилцъя.

-Монгол Улсын гоо бүсгүй А.Баярцэцэгийн танилцуулга-

“Монголын гоо бүсгүйн танилцуулга видеоны чанар болон өөрийнх нь гоо үзэсгэлэн шилдэг танилцуулгын жагсаалтыг тэргүүлэх болзолыг хангаж байна. Танилцуулга яг л кино шиг хийгдсэн бөгөөд агшин бүрт нь алга ташим.  Түүний “Miss earth-2015” тэмцээний танилцуулга бичлэг ч мөн түүхийг шингээсэн сүр жавхлант байсан” хэмээжээ.

 

-Флиппиний гоо бүсгүй Катриона Грэй-

 

-Гайана улсын гоо бүсгүй Нурияа Жерард-

-БНСУ-ын го бүсгүй Хьюн Ванг-

 

-Энэтхэгийн гоо бүсгүй Приядаршни Чатэржи-

 

-ОХУ-ын гоо бүсгүй Яна Доброволска-

 

-АНУ-ын гоо бүсгүй Аудра Мари-

 

-Пуэрто Рико улсын гоо бүсгүй Стефани Дэ Вали-

 

-Словакийн гоо бүсгүй Кристина Жинчурова-

 

-Гана улсын гоо бүсгүй Антионэттэ Дэлали Кэмавор-

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга эхэлсэн бөгөөд гар утсандаа “Miss world” аппликэйшин суулган  санал өгөх боломжтой юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу