2016-12-21 04:32

Хэрхэн сайн нөхөр болох вэ?

Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой. Ийм болохоор эртнээс нааш өвөг дээдэс минь амьдын диваажинд аж төрье гэвэл сайн хань ижил сонго гэсэн нь хоосон үг, эсвэл хоосон цэцэрхэл огтоос биш билээ. Харин та хэр сайн хань вэ? энэ асуултыг эрчүүд та бүхэн маань өөртөө нэг удаа ч болов тавьж үзээрэй.

Эмэгтэй хүнд хэчнээн том хаус амлаад ч, хэчнээн тансаг машин унаа тэрэг унуулсан ч сэтгэл нь хоосон, халамжгүй эрчүүдийн дэргэд бүсгүй хүн удаан тогтох нь юу л бол.

Тэвчээр, итгэл, халамж анхаарал, үнэнч сэтгэл, өөдрөг ариун оюун санаа энэ орчлонд амьдрах хүний сэтгэлийн алтан гадас нь юм. Хэчнээн ч харанхуй байсан гэсэн энэ зэвсгээр зэвсэглэсэн цагт хайрт гэргий, үр хүүхэд чинь соронз мэт танд татагдаж, хүсэл бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно. Сайн хань амьдын диваажин, сайн санаа амьдралын бэлэг.

Эрчүүд та бүхэн маань ханьдаа халамжтай, сайн аав, сайн хань байхын тулд дараах зөвлөгөөг нэг удаа уншаад үзээрэй.

 

 
Эхнэрийнхээ гэрийн ажилд туслаарай. Үргэлж биш юмаа гэхэд хааяа ч болов гэрийн ажлаас нь хөнгөвчилж байгаарай. Хань тань их баярлах болно.
 
 
Бүсгүй хүнийг ойлгодог уян зөөлөн сэтгэлтэй байгаарай. Таны хүү ч бас ирээдүйд учирсан бүсгүйдээ зөөлөн ханддаг болно.
 
 
Эхнэртэйгээ санал бодлоо хуваалцаж байгаарай. Нөхөр нь хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг ч гэртээ таг дуугүй болчихдог гэж зарим эмэгтэй гомдоллодог. Харин нөхөр нь санал бодлоо хуваалцахад ямар санагддагийг Ана гэдэг эмэгтэй: «Намайг хайрладаг юм байна, би дотных нь хүн юм байна гэдгийг ойлгодог» гэж хэлжээ. Эхнэрээ хашраах гэж дуугаа битгий хураагаарай. Нэг эмэгтэй: «Нөхөр маань надад гомдохоороо хэдэн өдрөөр дуугаа хураачихдаг юм. Ингэж байгаа нь намайг жигшиж байгаа юм шиг санагддаг. Би ч өөрийгөө их буруутгадаг» гэжээ.
 
 
Судалгаанаас харахад ихэнх хүүхдүүд аавын хийсэн хоол хамгийн амттай байдаг гэж хариулдаг аж. Нөхөр хүүхдүүдтэйгээ ширээ тойроод халуун яриа өрнүүлсэн орой, хамаатнуудаа гэртээ урьж дайлж цайлсан өдөр эхнэрүүдэд хамгийн их аз жаргалыг өгдөг ажээ.
 
 
Ихэнх эрчүүд эхнэртэйгээ хамтдаа дэлгүүр хэсэх сонирхолгүй байдаг. Хааяа ч болов хамтдаа явж өмсөх хувцас, хоол хүнсийг нь сонголцож байгаарай. Эхнэр чинь их баярлана.
 
 
Цагаа сайн барьж байгаарай. Ихэнх эрчүүд эхнэрээ эргүүлж байхдаа цаг барьдаг байсан ч, гэрлэлтээ батлуулсан хойноо тэднийг хүлээлгэх нь бий. Энэ бол нөхрүүдийн гаргадаг түгээмэл алдаа.
 
 
Гэнэтийн бэлэг. Хүн бүр гэнэтийн бэлэгт дуртай байдаг. Хэрэв таны эхнэр гэртээ хүүхдээ хараад суудаг бол энэ маш чухал шүү. Тэд өдөржин хүүхэд, гэр орны ажилтай зууралдсаар байгаад сэтгэлзүйн хувьд эмзэг болсон байдаг. Тийм үед тэднийг баярлуулах шилдэг арга бол гэнэтийн бэлэг.
 
 
Хүүхэдтэйгээ тоглох зав гаргаарай. Эцэг эхийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхэдтэйгээ тоглодоггүй. Тэдэндээ тоглох цаг зав гаргах нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоожээ.
 
 
Эхнэрээ болзоонд урь. Яг л урьдынх шиг ээ цэцэг…болзоо…кино…оройн зоог…халуухан үдэш.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу