2017-01-11 05:15

УИХ-ын гишүүн Д.Гантулга хагас жилийн ажлаа тайлагналаа

    2016 оны УИХ-ын сонгууль өмнөх жилүүдийг бодвол шинэ залуу үеийн төлөөлөлүүд илүү идэвхитэй оролцож ууган улстөрчдийг хол хаяж гарч ирсэн нь илүү сонин содон байсан билээ. Тэр дундаа энэ удаагийн сонгуульд хамгийн залуу улстөрч МАН-ын намаас тодорсон 29 настай Д.Гантулга байсан юм.

   Түүнийг Монголдоо өндрөөр үнэлэгддэг лектор, МАН-ын хамгийн залуу гишүүн хэдий ч намд ажилласан түүх нь харьцангуй удаан, МАН ялагдал хүлээсэн цаг үед ч НАМОХ-ыг чамгүй сайн удирдан чиглүүлэгч байсан гэдгийг олон хүн мэднэ.  

   Тэгвэл УИХ-ын залуу гишүүн маань сонгогдож ажилласан энэ хугацаандаа залуу хүний хөдөлмөрч зангаар чамгүй олон ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тэрээр УИХ-ыг гишүүдээс анх удаа 100 хоногийн ажлаа тайлагнаж байсан бол энэ удаад ч мөн адил сонгогдож ажилласан зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Түүний хагас жилийн тайланг хүргэж байна.

2016 оны 07 сарын 21-ний өдрийн чуулганы хуралдаанаар “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс "ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчлөх саналыг төсөлд тусгасан байв. УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлагаар Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ гишүүдтэй хамтран "ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчлөх саналыг дэвшүүлснээр 26 жилийн дараа Монгол улс залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай болов. 

ОХУ-д зохион байгуулагдсан “Территория смыслов” олон улсын залуучуудын чуулга уулзалтад эх орноо төлөөлөн залуучуудын багаа ахлан оролцов. Улмаар Улаанбаатар дах Оросын шинжлэх ухааны төв /РНЦК/-ийн удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Новосибирск хотноо “Монгол-Оросын хамтын ажиллагаа 2016” эдийн засгийн чуулганд оролцож, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 

ХБНГУ-ын залуу улс төрчдийг эх орондоо урьж “Монгол-Германы залуу улс төрчдийн анхдугаар чуулган”-ыг Төрийн ордонд амжилттай зохион байгуулав. Тус чуулганаас гарсан шийдвэрийн дагуу манай улсын залуучууд харилцан айлчлал хийлээ. Айлчлалын үеэр ХБНГУ-ын Бундестаги, Бавари мужийн хурлын төлөөлөгчид, Аугсбург хотын удирдлагууд, Европын Холбооны гишүүд зэрэг залуу улс төрчидтэй хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд үүний үр дүнд хоёр жил тутамд нэг удаа хоёр улсын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах болов. Мөн тус айлчлалын үр дүнд Хэнтий аймаг ХБНГУ-ын Бавари мужтай, Хэнтий аймгийн Чингис хот ХБНГУ-ын Бавари мужийн Аугсбург хоттой хамтын ажиллагаа тогтоох санал тавив.

2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Хэнтий аймгийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Өөдөө тэмүүл” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг үндэсний мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд бэлдэх зорилгоор мэтгэлцээний практик сургалт болон манлайллын олон талт хөтөлбөрт хамруулав. Түүнчлэн сурагчдыг хөгжүүлэх ажилд манлайлан ажилласан буюу улсын чанартай олимпиад, урлаг спортын наадамд шавь нараа бэлдэж тэргүүлсэн болон өөрөө улсын чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан багш нарыг боловсролын салбарыг жишиг улс оронд аялуулж, туршлага судлуулахаар боллоо.

Орон нутгийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн “Бриллиант” клуб, “Хэнтий” телевизтэй хамтран “Чингис хотын үдэш” уулзалт ярилцлагыг гурван удаа амжилттай зохион байгуулан үндэсний лидер эмэгтэйчүүдтэй хамтран эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг эхлүүллээ. 

Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбооны “Хөгжилд түүчээлье” анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж тус холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авав. Сургаар биш судалгаанд суурилсан хөгжлийн төлөө эрдэмтэд судлаачдыг дэмжих, тэдний судалгаа, шинжилгээний ажлыг бодлого, шийдвэрийн хэмжээнд онцгойлон авч үзэх талаар Монгол улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбаттай харилцан санал солилцож, дараа дараагийн ажлуудыг төлөвлөж байна. 

Морин спорт, залуу уяачдын холбооны анхдугаар чуулга уулзалтаар Залуу уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Нүүдэлчин Монголчуудын ахуй, өв уламжлал, үнэт зүйлсийг хадгалах, залуу уяач, залуу малчдадаа өвлүүлэх, үүнтэй хослуулан орчин үеийн боловсрол олгох ажлыг эхлүүлэн тус холбооны салбарыг 21 аймагт байгуулж байна.

“Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтот аяныг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ХБНГУ, Чех, Австри, Швейцарь, Франц, Бельги, Польш, Швед улсуудад Монгол поп опера “Увертюра” хамтлагийн хамт амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын эрх зүйн орчин, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хуулийн төслийн судалгааны ажлаа эхлүүлсэн. 

Хэнтий аймгийн оюутан, залуучуудын хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд нэгдэж “Авьяаслаг Хэнтийчүүд” /2016.11.15/, “Эрдмийн Гэрэгэ” /2016.12.24/, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зэрэг арга хэмжээнүүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийснээр Хэнтий нутгийн залуус нэгдэж чадвал илүү ихийг бүтээж чадна гэдгийг харуулсан билээ. 

Хэнтий аймгийн оюутнууд болон Удирдлагын Академийн судлаачдын дунд “Student Leadership Program” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 30 оюутанд 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлгийг олгож эхэллээ. Тус хөтөлбөр нь салбар бүртээ манлайлагч шилдэг оюутнуудыг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан юм. Сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна бүтэн жилийн турш тухайн оюутныг хөгжүүлэх олон талт манлайллын хөтөлбөрийг зохион байгуулж байна. 

Үнэ цэнэтэй шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой TED-ийн албан ёсны эрхтэйгээр Хэнтий аймгийн Чингис хотноо анх удаа зохион байгуулагдсан TEDxChinggisCity арга хэмжээний илтгэгчээр оролцов. “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриан дор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд залуу хүн өөртөө итгэлтэй байснаар хэрхэн амжилтад хүрдэг талаар санал бодлоо хуваалцав. 

Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баатаруудын гудамж болон Өндөрхааны гудамжинд 30 сая төгрөгийн өртөг бүхий 51 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг YLM компаний буцалтгүй тусламжаар сууриллууллаа. Үүний үр дүнд жилд цахилгааны төлбөрт 6,383,880 төгрөг зарцуулагддаг байсныг 1,199,059 төгрөг болгон эрс бууруулж, жилд 5,184,821 төгрөг хэмнэх боломжтой болсон бөгөөд тус компанитай хамтран Хэнтий аймгийн гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэж байна. Мөн тус компаний буцалтгүй тусламжаар нийт 35,000,000 сая төгрөгийн өртөг бүхий 44 ширхэг гэрэлтүүлгийг Улаанбаатар хотын Их сургуулийн гудамжинд шинэчлэн засварлууллаа. 

Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн өргөтгөл болон ТОСК-ийн 120 айлын орон сууц нь цахилгааны шугам сүлжээний асуудлаас болж түр зогсоод байсан юм. Энэ талаар аймгийн удирдлагуудтай хамтран Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж нөөц хөрөнгөнөөс 350 сая төгрөг шийдүүлснээр дүн өвлөөс өмнө тус бүтээн байгуулалтууд ашиглалтанд орлоо. 

“Хэтийн Хэнтий” аяны хүрээнд орон нутагтаа нийт 14 удаа томилолтоор ажиллан 3 сум, 1 тосгон, төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллагын албан хаагчид, иргэд, олон нийттэй уулзалт ярилцлага зохион байгуулж, Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд тусгах иргэдийн санал санаачлагыг авч ажиллалаа. Мөн цаашид Улсын Их Хурлын хавар, намрын чуулганы өмнө болон хойно тойрон уулзалт хийж, орон нутгийн иргэдийнхээ санал бодлыг нь хүлээн авч, дуу хоолойг нь илэрхийлдэг байх үндсэн зарчмыг тогтоолоо. 

Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учрал болон НББСШУ байнгын хорооны төлөөлөгчдийн хамт ХААИСургуулийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн судлаачидтай санал солилцсон. “Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2016” анхдугаар чуулганд төлөөлөгчөөр оролцон гарааны бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо. 

www.URLAG.mn

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж