2017-01-11 05:18

Хайртай залуугаа өдөр бүр аз жаргалтай байлгах 22 арга

 
Тун удахгүй эрчүүдийн маань баяр болно. Ганцхан баяраар нь баярлуулахаас гадна хайртай хүнээ өдөр бүр аз жаргалтай байлгахын тулд бүсгүйчүүд бид юуг мэдэж байх ёстой вэ.

1. Чиний юунд анх тэр татагдаж чамайг хайрласан юм бэ? Тэр зүйлийг өдөр бүр усла. Хэрэв чиний үс, инээмсэглэл эсвэл гоолиг биенд чинь тэр татагдаж байсан бол эдгээрийгээ үргэлж анх танилцсан мөчийнх шигээ сайхан байлга.

2. Түүнийг дэмж. Эр хүн эршүүд, эрэмгий. Цаанаасаа л биднээс тусламж авах тухай боддоггүй юм шиг харагдацгаадаг. Гэвч түүний дотоод хүнд заримдаа бидний дэмжлэг хэрэгтэй байдаг. Тиймээс түүний зорилгодоо хүрэхэд нь чиний урмын үгс, итгэл, найдвар чухал шүү. Түүнтэй хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцаж бай.

3. Романтик байдлаа бүү алд. Нэгэн хэвийн байдлаар амьдраад байгаа юм биш биз. Тэгвэл анх яаж романтикладаг байснаа сана. Тэр өдрүүдийг хааяа хааяа эргүүлэн авчирч бай.

4. Найдваргүй, хайхрамжгүй мэдрэмж бүү төрүүл. Эрчүүд найдваргүй, тодорхойгүй байдлыг үзэн яддаг. Тэдэнд найдваргүй, галзуу мэт мэдрэмж төрүүлээд эхэлбэл тэд аяндаа чамаас зугатах болно. Тиймээс түүнд илүү ойлгомжтой, найдвартай эмэгтэй гэдгээ мэдрүүл. Тэр чамд ухаангүй дурлах болно.

5. Түүнд өөрийг чинь үл тоомсорлохыг бүү зөвшөөр. Аюултай харилцаа, эсвэл үл тоомсорлол бол ерөнхийдөө байж болшгүй зүйлс. Түүнд хэтэрхий хамаг юмаа дэлгээд байвал тэр нэг л өдөр тэр чамайг үл тоомсорлож мэдэх юм. Тиймээс хэтэрхий найрсаг байж, хамаг юмаа дэлгээд байвал тэр чамаас амархан уйдна шүү.

6. Түүнээс тусламж хүс. Зөв цагт нь түүнээс тусламж хүсэхээс бүү татгалз. Түүнээс зөв зүйл дээр зөв цагтаа тусламж хүсвэл тэр чамайг илүү ойлгож, илүү хүндэтгэх болно.

7. Шалтаг хайлгүй түүнийг чанга тэвэр. Эрчүүд сэтгэл хөдөлгөсөн агшинд яг л шоколад шиг хайлдаг хүмүүс. Угаасаа эрчүүд тийм ч санаачлагатай улс биш. Тиймээс түүнийг шалтаг хайлгүй чанга тэвэрч бай. Тэр аяндаа л чамайг хайрлаад эхэлнэ.

8. Олны дунд түүнийг үнсэхээс ичих хэрэггүй. Ихэнх залуус олны нүдний өмнө найз охиноо үнсэх талаар боддоггүй л байх. Гэхдээ түүнд хайртай охин нь найз нөхдийнх нь өмнө өөрийг нь үнсэхэд үнэхээр дуртай л байх болов уу.

9. Уулзсан залуусынхаа талаар түүнд ярьж бай. Өдөр уулзсан залуу чамайг сэмээрхэн өдсөн байж болно. Эсвэл чамтай яриа өдөх гэж хичээсэн ч байж болно. Тэгвэл тэр залуугийн талаар хайртдаа тоглоом шоглоом байдлаар яагаад хэлж болохгүй гэж. Тэр чиний талаар өөр хэн нэгнээс биш чиний амнаас сонсох нь илүү биз дээ.

10. Түүнийг үргэлж хамгийн түрүүнд тавь. Эргэн тойронд байгаа залуусын дундаас хамгийн түрүүнд түүнд хандаж байхаа бүү мартаарай. Энэ бол хайртай залуугаа өдөр бүр аз жаргалтай байлгах чухал дүрэм. Түүнийг өөрийнхөө эр хүн гэдгийг үйл хөдлөл, зан төлвөөрөө илэрхийлснээр тэр чамайг улам илүү хүндэтгэх болно.

11. Түүнд итгэдэг гэдгээ ойлгуул. Хайртай залуудаа итгэдэг гэдгээ мэдрүүл. Эр хүн хайртай бүсгүй нь өөрт нь хэчнээн итгэдгийг ойлгох үедээ илүү хүчтэй байж хайртай хүнийхээ төлөө тэмцдэг.

12. Орондоо шинэ нээлт, туршилт хийх зоригтой бай. Орондоо нээлттэй, элдвийг турших дуртай бүсгүйчүүдэд эрчүүд дуртай байдаг. Гэхдээ чи үнэхээр үүнд бэлэн биш байвал өөрийгөө хүчил гэсэн үг биш юм шүү. Тэр чамд хайртай л бол чамайг бэлэн биш байгааг сайн ойлгох ёстой. Тэгээд ч үүнийг хийх өөр зөндөө арга боломж байна шүү дээ.

13. Аальгүйтэхээ мартав. Бүгдийг амархан байлгах гэж бүү хичээ. Тэгвэл чи удахгүй түүнээс уйдах болно. Заримдаа түүнийг хөөрхөн шоглож, даажигнаж, бас түүнд аальгүйтэхэд гэмгүй.

14. Түүний орон зайг олго. Чи хайртай залуугаа аз жаргалтай байлгахыг хүсдэг бол түүний орон зайг хүндэл. Эрчүүд заримдаа зөвхөн өөрийнхөөрөө тухайн өдрийг өнгөрөөх хэрэгтэй байдаг юм.

15. Хайртай залуугийнхаа мөрийг түших сайхан. Түүнийг бүтэлгүйтсэн үед зүгээр л түүний духан дээр үнс. Юу ч хэлэлгүй зүгээр л үнсэхэд хангалттай үе олон байдаг. Алдааг нь заахын оронд зүгээр л мөрийг нь түших нь оновчтой.

16. Маргааныг сунжруулах хэрэггүй. Хэрүүл маргаан бол та хоёрын харилцаанд сэв суулгахаас өөр ид шидгүй зүйл. Тиймээс маргааныг аль болох хурдан шийдэж бай. Дэвэргэх огтхон ч хэрэггүй.

17. Түүнд үргэлж сайхан харагд. Эрчүүд хайртай бүсгүйгээ үзэсгэлэнтэй байхад илүү их татагддаг нь нууц биш. Хайртай залуу чинь бусдаас юугаараа ч өөр биш шүү дээ. Тиймээс түүний эр хүний мөн чанарыг хүндэлж, сайхан хувцаслаж тачаангуй сайхан харагдахаа бүү мартаарай.

18. Тачаангуй унтлагын хувцас сонго. Хайртай залуудаа бэлэг барих сайхан дотуур хувцас сонго.

19. Түүнийг гэр бүл, найз нөхөдтэй нь хааяа ч гэсэн орхи. Охид найз хүүхнүүдтэйгээ хамт байх дуртай шиг эрчүүд ч бусад харчуултайгаа хамт байж хөгжилдөх дуртай. Тиймээс түүнийг найз нөхөдтэй нь хамт орхиж хааяа ч гэсэн бага, залуу насаа дурсах цаг олго.

20. Түүнийг байгаагаар нь хүлээж ав. Охид эрчүүдийг өөрийнхөө хүссэнээр өөрчлөхийг хүсдэг. Гэвч тэднийг өөрсдийнх нь байгаагаар хүлээн авах нь хамгийн зөв сонголт гэдгийг тэд ойлгодоггүйгээс ихэнхдээ алддаг.

21. Хайртай залуугаа магтаж бай. Эрчүүд магтаалд дуртай. Түүнийг ухаалгаар, үнэний ортой зүйлээр магтах нь чухал шүү. Тэгвэл тэд таны магтаалыг үргэлж санаж явах болно.

22. Түүнийг өвөрмөц нэгэн гэдгийг нь мэдрүүл. Түүний зорилго, чухал өдрүүдийг нь санаж, тэдгээр үед нь хамт байхыг хичээгээрэй. Тэдгээр тэмдэглэлт өдрүүдэд нь өөрийн гараар хийсэн амтат хоол, амттангаар бэлэг барьвал бүр ч янзтай.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу