2017-01-24 04:35

Англи хэлийг хэрхэн хурдан сурах вэ?

Англи хэл нь бусад хэлтэй харьцуулахад өргөн тархсан, түгээмэл хэрэглэгддэг, сурахад харьцангуй амархан хэл хэдий ч Англи хэлийг хурдан сурах нь боломжгүй мэт санагдаж байж болох юм. Гэхдээ та зөв арга барилаа олсон байхад энэ нь боломжтой гэдгийг хэлэхийг хүссэн юм. Тиймээс та Англи хэл хэрхэн хурдан сурах талаар доорх 10-н зөвлөмжийг туршиж, өөрийн болгосноор Англи хэл сурах үйл явцаа хурдасгах боломжтой юм.

1. Гартаа тааралдсан бүхнийг унш

Сонгодог зохиол, ном, сонин, сэтгүүл, веб сайтууд, е-мэйл болон сошиал медиа, тэрч бүү хэл төрөл бүрийн сав баглаа боодол дээрх тайлбар гэх мэт англи хэл дээр бичигдсэн, таарч болох бүхий л зүйлийг уншаарай. Яагаад? Тэдгээрийн доторхи агуулгад бидний мэдэхгүй олон үгнүүд байхаас гадна мэддэг үгнүүд ч их байдаг. Таны унших явцад мэддэг үг тань өөр сэдвийн хүрээнд бага зэрэг өөр утгаар орж байгаатай таарах тусам тухайн үг таны ой санамжид улам бүр батжиж үлддэг. Харин шинэ үгтэй таарах бүрт таны үгийн баялаг бага багаар нэмэгдэж байх болно. Гэхдээ зүгээр л уншаад цааш үргэлжлүүлэх бус- дараа нь яах ёстой вэ гэхээр…

2. Шинэ үгээ тогтмол тэмдэглэж авах.

Энэ нь маш үр дүнтэй арга юм. Англи хэл сурч байх явцад бид маш олон шинэ үгтэй таарах бөгөөд бид тэдгээр үгийг ганц хараад тогтоочих юм шиг санаж, тэмдэглэж авалгүйгээр цааш явдаг. Гэтэл амьдрал дээр шинэ үгийг ганц удаа хараад тогтоох боломжгүй гэдгийг сайтар анхаараарай. Иймээс та өөртөө жижиг тэмдэглэлийн дэвтэр авч явах эсвэл гар утсан дээрээ тэмдэглэл хөтлөх Evernote, Google Keep зэрэг application-ийг суулган ямар нэгэн шинэ үг, хэллэг унших, сонсох бүртээ та тухайн үг орсон өгүүлбэр болон утгыг нь тэмдэглэж авч хэвшээрэй. Ингэснээр тухайн үгтэй ахин таарах үед та “Энэ юу гэсэн утгатай үг билээ, яаж хэрэглэгддэг билээ?” гэж толгойгоо гашилгаж, эсвэл толь бичгээс хайж цаг алдахгүй байх болно.

3. Бодит харилцааг бий болго.

 

Харилцахгүй юм бол хэлээр яах билээ?, Харамсалтай нь Whatsapp, Facebook Messenger зэргийн ачаар хүмүүс бид амаа нээхгүйгээр хоорондоо харилцахдаа гарамгай болж байна. – Гэвч эцсийн эцэст ярих нь уншиж, бичихээс хавьгүй илүүтэйгээр тухайн хэлийг таны тархинд хоногшуулдаг нь бодит үнэн юм. Хүмүүс “Ойлгоод байдаг боловч ярих гэхээр болж өгөхгүй байна” гэж ярьж байхыг та хэчнээн удаа сонсч байснаа санадаа? Тэдгээр хүмүүс бараг Англиар яриад сурчих хугацаа өнгөрчихсөн байхад нөгөө л Англи хэл сурахад ямар хэцүү болох, ийм ч тийм ч боломж алга гэсэн гомдоллосон шалтаг тоочин түүндээ нервтсэн хүмүүс болж хувирдаг. Битгий тэг. Унаган Англи хэлтэй хүн хайж олоод ярилц, сургалтанд хамрагд, эсвэл онлайнаар хичээл ав.

4. Англи хэл дээрхи YOUTUBE сувгуудад нэгд

Хошин шог ч юм уу? Улс төр, блог, хоолны хичээл гэх мэт хүнд байж болох бүхий л төрлийн хоббитой холбоотой Англи хэл дээр сонирхолтой маш олон podcast эсвэл Youtube сувгууд байгаа. Цөөхөн хэдэд нь нэгдээд жолоо барих зуураа эсвэл гэрээсээ ажил, сургууль хүрэх замдаа сонсоорой. Эхэндээ танд унаган англи хэлээр ярьж буй хүмүүсийн яриаг ойлгоход хэцүү байж магадгүй ч үргэлжлүүлэн сонссоор бай. Удахгүй та түүнээсээ юу яриад байгааг нь мөн олон шинэ үгнүүдийг зөв дуудлагаар нь сурч эхлэх болно.

5. Гадаад руу яв

Англи хэл сурахад Англиар ярьдаг улсад очиж амьдран суралцахаас илүү дээр арга байхгүй гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ.. Дэлхий даяар маш олон улс англиар ярьдаг нь нууц биш юм. Та өөрийн сонирхол хүсэлд нийцүүлэн сонгож болох орнуудын маш урт жагсаалт байгаагаас цөөн хэдэн улсыг нэрлэвэл Австрали, Шинэ Зеланд, Англи, АНУ, Филиппин гэх мэт байна..

6. Найзуудаасаа суралц.

Танд интернетээр Англи хэл дээр нийтлэл бичдэг найз бий юу? Хэрэв тийм бол тэднийг хайхрахгүй өнгөрөөж болохгүй шүү. Тэдний оруулсан, хуваалцсан нийтлэлүүдээс өдөр бүр ядаж 1-2 зүйлсийг гүйлгэн харж бай. Магадгүй энэ нь мэдээ, сэтгүүлийн өгүүллэг, видео бичлэг, ярилцлага, блогын нийтлэл, дуу юу ч байж болно . Хэрэв эдгээр нь англи хэл дээр байгаад таны сонирхлыг татдаг бол танд маш ач тустай байх болно!.

7. Олон асуулт асуу.

Хэл сурч байгаа хүн сониуч байх хэрэгтэй. Та Англи хэл сурч байх явцдаа мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй зүйлүүдтэй маш их тулгарах болно. Ойлгохгүй мэдэхгүй зүйл гарахад битгий эргэлзээд гараа хумхиад суугаад бай, сониуч байж ойлгохгүй байгаа зүйлээ заавал олж мэдэж бай! Хэрвээ та сургалтанд сурдаг бол багшаасаа асуу (яагаад багш байгаагийн шалгаан энэ шүү дээl). Хэрэв бие даан суралцаж байгаа бол, санаа бүү зов: ойлгохгүй байгаа зүйлээ интернетээр Англи хэлний сайтууд, блогуудаас хайж олон унш, эсвэл бусад хэл сурч байгаа хүмүүсээс асуу, мөн хэл сурч байгаа хүмүүст зориулсан хэлэлцүүлгүүдээс олж унш. Та ойлгохгүй байсан зүйлүүдээ ойлгодог болсондоо баяртай байх болно.

8. Одуудаас суралц

Суралцахынхаа хажуугаар англиар ярьдаг өөрийн дуртай жүжигчин эсвэл дуучинг сонгож аван интернетээр орон тэдний өгсөн ярилцлагуудаас олж үз. Эхлээд яриаг нь нэг бүрчлэн ойлгох гэлгүйгээр ерөнхий санааг нь ойлгох зорилгоор үз. Дараа нь дахин дахин үзэж цаг гарган өөрийн сонссон сонирхолтой үг хэллэгүүдийг тэмдэглэж аваарай. Ярилцлаганд гарсан хар ярианы үгс, хүүрнэлүүд, онигоо, шог ярианууд танд их зүйлийг өгөх болно..

9. Яг юу шаардлагатай байгаагаасаа эхэл

Хэрэв та Англи хэл сурч байгаа гол шалтгаанаа өөртөө байнга сануулах юм бол та англи хэлийг илүү хурдан сурах болно. Та оюутан солилцоогоор явах уу? Тэгвэл та суралцах чиглэлтэйгээ холбоотой үгийн сангаа баяжуул. Олон улсын хуралд оролцох гэж байна уу? Тэгвэл бусад оролцогчидтой яриа эхлүүлэх үг хэллэгүүдийг сайн сураарай. Жилийн чөлөө авах гэж байна уу? Тэгвэл танд аялал жуулчлалын үг хэллэг хэрэг болох байх. Хэрвээ та ид шийдтэй юм шиг, нэг амьсгаагаар Англи хэлийг бүхий л хүрээнд сурахаар үсэрч орсон бол та өөрийгөө ядрааж, шантраах болно.

10. Сэтгэлээр унаж бууж өгсөн үедээ өөрийгөө бүү буруутга.

Хэл сурч байгаа хүн бүрт тохиолддогийн адил хэзээ нэгэн цагт танд ямар ч ахиц гарахгүй байгаа юм мэт мэдрэмж төрвөл та “Би хэзээ ч Англиар ярихгүй юм байна,” эсвэл “Би хэзээ ч сурч чадахгүй юм байна.” гэж битгий хэлээрэй. Яг үнэндээ, тэдгээр үгсийг өөрийн үгсийн сангаасаа авч хаяарай! Харин “Би Англи хэл сурахдаа өдөр бүр ахиц гаргаж байна” “Дандаа амархан байна ч гэж юу байхав, энэ хэмжээний хичээл зүтгэл гаргахаас өөр аргагүй” эсвэл “Би 6 сарын өмнө ямар байснаасаа хавьгүй дээр болсон байна” гэх мэтээр өөрийгөө зоригжуулж, том зорилго, том зургаа харан урагшлаарай.

Танд амжилт хүсье!

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу