2017-02-02 09:06

Сонсоод л баймаар “МАДНЕСС”

“Хотын гудамж”, “Шүтээн”, “Уйдсан сэтгэл” зэрэг хуучны олон сайхан дуугаар бидний сонорыг мялааж, амьдралд хөг аялгуу нэмсэн хамтлаг бол “Маднесс”. Орос бөмбөрчин Вадим, Япон гитарчин Фүми, этгээд хоолойт Ч.Оюунсайхан…Тэд цагтаа үнэхээр “доргиож” явсан залуус даа.

Сонсоод л баймаар нь “Маднесс” л байлаа. Өдгөө тэд 20 жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ дахин нэгдэж, энэ сарын 3-нд “The Embassy” ресторанд “Андууд” тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхантай уулзаж ярилцлаа.

-20 жилийн дараа эргэн нэг тайзнаа дуулах нь. Догдолж байна уу?

-Бид 20 жилийн дараа анхны бүрэлдэхүүнээр тоглох гэж байна. Япон гитарчин Фүми, Орос бөмбөрчин Вадим нар маань тоглолтод оролцохоор манай улсад ирлээ. Мөн гадна оронд амьдарч байгаа Тамираа гитарчин маань ирсэн. Бид өнөөдөр нэг цагт Улаанбаатар хотод цуглаж таарлаа. Үүнийг тохиолдуулан тоглолтоо зохион байгуулъя гэж шийдсэн хэрэг.

-Хамтлаг байгуулж байсан үеэ эргээд нэг санавал? Орос бөмбөрчин, Япон гитарчинтай хэрхэн холбогдож байв?

-Хамтлаг байгуулагдаж байх үед Ленин клуб Оросуудын нутаг дэвсгэр байлаа. Манай бөмбөрчин Вадимын ээж нь сургуулийн захирал, өөрөө оюутан байсан. Тэнд их гоё хөгжим байдаг байлаа. Тиймээс би очиж Вадимд санал тавиад Гэрэлээ, Тамираа, Гаанг бид хамтлаг нээх тухай анх ярилцаж байлаа. Тухайн үед манай Япон гитарчин монголд хөөмий судлалын чиглээр судалгааны ажил хийж яваад таарсан. Тэгээд л бид “Маднесс” гэдэг хамтлагийг байгуулж байлаа.

15ddapsmbmbo49hkenjvjtmht3-Танай хамтлагийнхан үе үе гарч ирээд ганц, хоёр дуу хийчээд л таг чиг болоод байсан?

-Өнгөрсөн хугацаанд бид хамтлагаараа дуулаагүй л болохоос урлагийн ажлаа дор бүрнээ л хийж байсан. Хамтлаг хуучин бүрэлдэхүүнээрээ биш ч залуу бүрэлдэхүүнтэй уран бүтээл туурвиж байгаа. Манай Гаанг эндээ студи ажлуулаад уран бүтээлээ хийж байна. Би ч хийж л байна. БНХАУ-ын Бээжин хотод гурван жил студид ажилласан. Өвөрмонголд сургуульд багшилсан. Тиймээс бид урлагийн ажлаас огт хөндийрөөгүй.

-Та хэд маш сайхан найзууд байх аа?

-Бид хөгжмөөр эхлээд холбогдсон. Одоо харин бизнес хийгээд хамтдаа л ажиллаж байна даа.

-20 жилийн хугацаанд юуг хийж бүтээсэн байх юм?

-20 жилийн хугацаанд манай хамтлаг 3 цомог гаргасан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ 7 тоглолт хийсэн. Мөн “Виктор Цойгийн дурсамж” концертыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Энэ удаагийн тоглолтон дээр Виктор Цойгийн ганц, нэг уран бүтээлийг дуулна. Учир нь бөмбөрчин маань Орос хүн учраас орос дуу дуулах учиртай. Тоглолтыг оросууд хүрэлцэн ирж үзнэ.

-Залуус “Хотын гудамж” дууг аялж болзоонд зогсдог, буцаад харьдаг байсан цаг саяхан даа. Тэр үед ч “од” байсан даа?

-Тийм шүү. Бид ч залуу байж. Сангийн сайд асан Болор бидний багийн найз. Манай  Болорт “Хотын гудамж” дуу таалагдаад бид клип хийж байлаа. Үндсэндээ продюссер нь сайд асан Болор юм.  Би энэ дуугаар маш их бахархдаг. Бүх хамтлагууд дуулдаг. Үүнд би баяртай байдаг. Мөн хөдөө суманд нас тогтсон хүмүүсийн дунд очоод дуулахад хүн бүр мэддэг. Тэгэхээр ард түмний дуу болжээ л гэж боддог доо.

-Тэр үеийг бодвол одоо хотын гудамж өөр болсон. Гэхдээ та нөхдийн орон зай хэвээр, сонсогчид Вадимыг, Сайхнааг, Тамирааг үгүйлсээр л байна.

-Үргэлж биднийг дэмжиж, сонсож ирсэн фэнүүддээ баярлалаа. Хоёрдугаар сарын 3-нд “The Embassy” ресторанд уулзаж, дахин нэг үдшийг хамтдаа доргио өнгөрөөхийг урьж байна. Биднийг хамтлаг байгуулж байх үед “Нисванис”, “Хангарьд”, “Маднесс” гэж гурван хамтлаг нэгэн зэрэг байгуулагдаж байлаа. Энэ тоглолтод “Нисванис” хамтлагийнхан маань ирж ая дуугаа өргөнө. Мөн рок попын дуучид гэнэтийн бэлэг барих тоглолтын нэгээхэн хэсэг бий. Та бүхнийг урьж байна.

-“Play time 2010” тоглолтон дээр анх “Шүтээн” дууг сонсож байлаа. Сайхан дуу шүү.

-Олон хүнээс сайхан уран бүтээл болжээ гэдэг үгийг сонссон доо. Энэ “Урагшаа залуусаа” киноны дуу. Богинохон хугацаанд бүтсэн дуу шүү. Кинон уран бүтээлчид бидэнд санал тавьсан. Бид гарч ирээд л машин дотроо сууж байгаад зохиочихсон. Манай хамтлагийн гитарчин үгийг нь бичээд би аяыг нь хийсэн. Энэ миний хайртай дуунуудын нэг.

-Ер нь сэтгэлд хүрсэн их гоё аялгуутай дуу “Маднесс” хамтлагт олон доо. Сүүлд гаргасан “Уйдсан сэтгэл” дууг нэрлэж болохоор?

-Би 10 жилд байхдаа тэмдэглэлийн дэвтэр дээрээс шүлгийг нь олж байлаа. Тэгээд ая хийгээд орцонд дуулдаг байсан. Өдгөө хэдий олон нийтэд хүрсэн хэдий ч бид тухайн үед нэг их ойшоогоогүй юм энэ дууг. Харин хоёр жилийн өмнө дуулж, клипжүүлэн олны хүртээл болгосон доо. Хүмүүс маш сайхан хүрсэн байна лээ.

-Танай хамтлагийнхан үг, аяаа үргэлж өөрсдөө зохиодог уу?

-Бид анхнаасаа л өөрсдөө үг ,аяаа зохиох бодолтой байсан. Харин сүүлийн үед “Хонх” хамтлагийн “Бороотой шөнө”, “Нутгийн уул” зэрэг гурван дууг албан ёсоор хүлээн авч. Үүнээс хойш дуу хийгээгүй. “Хонх” хамтлаг маш сайхан хамтлаг байсан. Монголын рок, попод маш өвөрмөц орж ирж байлаа.

-20 жилийн өмнө аль нэг зүйлд хүрэх зорилго тавьж байв уу? Түүндээ хүрсэн болов уу?

-Бид зорилго тавиагүй. Хоёр сая хүн амтай улс оронд шоу бизнесээр ажиллаж амьдрана гэж үнэндээ бодоогүй шүү. Сайхан уран бүтээл хийе монголын рок попод сайхан дуу хийе л гэж бодож байсан. Тэр мөрөөдөлдөө хүрсэн гэж бодож байна.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?

-Бид гуравдугаар сарын эхээр БНСУ-д тоглолт хийнэ. БНХАУ-ын хоёр монгол аймагт уригдаад байгаа.

Ярилцсанд баярлалаа

Г.Тэгшсүрэн

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.
  • “Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно“Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглохоор болжээ. Мөн ОХ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлах аж.
  • Дуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэДуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэМонголын поп, ритмт блюз дуучин Батчулууны Маралжингоогийн “Хүлээсэн Учрал” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолт энэ сарын 17-нд Крокус Event Hall -ийн тайзнаа 20 цагаас болох гэж байна. “Хүлээсэн учрал” тоглолт 3 хэсгээс бүрдэнэ.