2017-02-04 05:27

Хайртай хүнтэйгээ яаж муудсан ч энэ 10 үгийг битгий хэлээрэй!

1. "Салья дөө...”

Болж бүтэхгүй асуудал амьдралд олон гарах боловч хосууд хэн хэн нь уг асуудлыг "болохгүй"-гээс нь "болох" хүртэл нь явах ёстой. Зарим хүмүүс үнэхээр салах санаагүй ч энэ үгийг олон давтсаар нөгөөхөө асар том эргэлзээнд оруулдаг.

2. "Би зүгээр ээ, яагаа ч үгүй”

Ууралсан бол ууралснаа л хэл. Юунд ууралж, бухимдаж, гомдож байгаагаа тодорхой болго. Мундаг амьтан болох гэж: -Уурлаагүй, 
- Гомдоогүй, - Яагаач үгүй..., гэж худлаа ярих нь хэнд ч хэрэггүй. Ийм үгсийн хамгийн хохиролтой тал нь харилцааг асар их холтгож, хөндийрүүлж байдаг юм шүү...

3. "Чи ч эцэг/эх шиг ээ л амьтан шүү дээ!”

Ингэж хэлэх нь хань ижлээ уг үндэсээр нь доромжилж, магадгүй, аав/ээжийнхээ алдаа дутагдлыг мэдэж, түүнд нь эмзэглэж явдаг тохиолдолд сэтгэлзүйн том цохилт болох магадлалтай. Өөрийн чинь ямар нэг алдаа дутагдлаар хүү/охиныг чинь ирээдүйн хань ижил нь ингэж хэлбэл танд сайхан байх болов уу?

4. "Чи ................ амьтан!”

Нэрээр нь дуудаж, өөр хүнтэй харьцуулж, хаяг шошго зүүх нь тухайн хүнд үнэ цэнэгүй, таарч тохирохгүй гэсэн ойлголт өгч, сэтгэлийнх нь хөрсийг сүйтгэж байдаг.

5. "Хар даа, хүүхэд уйлуулаад хаячихлаа!”

Юун түрүүнд Хайрын Төсөл Радио Нэвтрүүлэг , Миний Хайрын Төсөл -с санал болгодогчлон ХҮҮХДИЙН ДЭРГЭД ХЭРҮҮЛ МАРГААН БҮҮ ХИЙ!

Хань ижилтэйгээ хийж байгаа маргаандаа хүүхдээ ашиглах нь хүүхдийнхээ сэтгэл, дурсамж, ой ухааныг гэмтээж шархлуулахаас өөр ямар ч нэмэргүй юм!

6. "ЧИ ДАНДАА ............, ЧИ УГААСАА ..........”

Хань ижлийнхээ алдаа дутагдлыг "ДАНДАА" , "УГААСАА" гэдэг үгсээр ерөнхийлөн тодорхойлох нь тухайн хүнийг өөрчлөгдөх хүсэлгүй, засрах найдваргүй гэсэн ойлголт төрүүлдэг. Дашрамд хэлхэд: Магтаал, шүүмжлэл аль аль нь хонх шиг тодорхой байх ёстой! #Журам Миний Хайрын Төсөл номноос...

7. "Чиний буруу... , Чамаас л болж...!”

Тун ховор, нэн цөөн, за бараг саяд нэг тохолдолд гэр бүлийн маргаанд хэн нэг нь дангаараа буруутай байдаг. Жаахан хүнлэг бай л даа! Хүний нүдэн дэх өвсийг харахаар...

8. "Чи надад хэзээ ч хайртай байгаагүй байх!”

Хаа сайгүй л Солонгос драм... Өөрөө хохирогчийн дүрд орж, хань ижлээ мангас болгож батлах нь эцсийн эцэст хэнд хэрэгтэй юм? Хайраа илэрхийлэх, ойлголцох тал дээрээ асуудалтай байлаа гээд тэрийг заавал "хайргүй" гэж шошголох хэрэггүй биз дээ?

9. "Чи ядаж .......... шиг байж болдоггүй юмуу?”

ХАНЬ ИЖЛЭЭ ХЭН НЭГЭНТЭЙ БҮҮ ХАРЬЦУУЛ #Журам Бусдаас өөр болоод л ханиа болгож сонгосон байлгүй дээ... Тэгээд ч та түүнийхээ сайн, муу, сайхан, муухай... бүгдийг мэднэ. Харин та харьцуулаад байгаа мундаг амьтныхаа зөвхөн олонд харагдхыг хүсдэг талыг л харж байгааг сануулах хэрэггүй байх. Хүн бүрт сайн муу тал бий... Сонголтондоо сэтгэл хангалуун бай 

10. "Миний ээж/аав/найз надад хэлж байсан юмаа....!”

Урдах хэрүүлээ яаая ийеэ гэж байж, юун гурав дахь хүн оруулах!!! Үнэн ариуны туйл, бурханы амьд төлөөлөгч аав/ээжийнхээ нэрээр иш татлаа гээд байдлыг долоо дордуулахаас ямар ч нэмэргүй. Аав/ээжийнхээ үгээр амьдрах байсан юм бол яах гэж өрх тусгаарлаж гарсан юм?! Сайн хүүхдийнхээ ажлыг хийгээд л байж байхгүй...

Байдлыг улам дордуулах гээгүй л бол дээрхи 10 үгсийг ХЭЗЭЭ Ч, ХЭЗЭЭ Ч, ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АШИГЛА!

Тэвчимгүй үед тэвчихийг л ТЭВЧЭЭР гэнэ.

Амжилт!

Via Хайрын төсөл зөвлөгөө

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу