2017-02-06 05:20

DJI брэндийн бүх төрлийн дронын албан ёсны Showroom нээгдлээ

Дроны хэрэглээ дүрс, зураг авахаас гадна газар тариалан, уул уурхай, хил хамгаалах, онцгой байдал, харуул хамгаалалт, үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр хэрэглэгдэж эхлээд байгаа билээ. Тэгвэл та өөрт хэрэгтэй бүх төрлийн дроныг эх орноосоо  худалдан авах боломжтой боллоо.

Дронын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч DJI брэндийн бараа бүтээгдэхүүнийshowroom  Монгол улсад анх удаа албан ёсны эрхтэйгээр нээгдлээ. Тодруулбал “Hobby zone” дэлгүүр 2017 оны 02-р сарын 01-ны өдөр show room-ийг нээсэн бөгөөд бараа бүтээгдэхүүндээ зургаан сарын баталгаат хугацаа өгч байгаа юм байна. Мөн засвар үйлчилгээ,  сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилж байгаа юм.  

Хувийн болон  хувьсгалын зориулалтаар  бүхий л салбарт ашиглаж болох дроныг Хаан банкны зээл болон хувь лизингээр өөрт тохиромжтой хувилбараар худалдан авах боломжтой. Бид энэ талаар DJI брэндийн албан ёсны төлөөлөгчийн газрын менежер Х.Өнөрмөнхөөс тодрууллаа.

Хэзээнээс DJI компанитай албан ёсоор ажиллаж эхэлсэн бэ? DJI компанийн талаар мэдээлэл өгөөч?

 DJI компани нь богино хугацаанд маш хурдацтай өргөжин тэлж дэлхийн нийт дронын зах зээлийн 80%-г эзэлж байна. Энэхүү салбарт бараг өрсөлдөгчгүй гэхэд болно. Сүүлийн үед зөвхөн дроноос өөр хөдөлгөөн баригчтай камер болон action камер үйлдвэрлэж эхлэсэн. Хоббизоон ХХК нь 2012 оноос DJI компанийн албан ёсны борлуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ихэвчлэн сонирхогчийн түвшний дроныг худалдаалж байсан бол энэхүү showroom-д бүх төрлийн хэрэглээний дроныг худалдаалж эхлээд байна.

-Дэлхий даяар дронын хэрэглээ нэмэгдэж байгаа. Дроныг ямар ямар салбарт хэрэглэх боломжтой вэ?

 - Дрон нь технологийн салбарт сүүлийн долоон жилийн хугацаанд маш хурдацтайгаар хөгжсөн тренд бүтээгдэхүүн юм. Анх зөвхөн зураг авах, бичлэг зориулалтаар ашиглагддаг байсан бол одоо эрэл хайгуул, байгаль хамгаалал, археологи, гал хамгаалал, газар тариалан, цахилгааны шугамын хяналт, газрын зураг боловсруулах гэх мэтчилэн маш олон салбарт үр дүнтэйгээр ашиглагдаж байна. Дрон нь хүний хөдөлмөрийг ихээр хөнгөвчилөх боломжтой учраас эдгээр салбаруудад хэрэглэгдэж байна.

- Яагаад танайхаас дрон авах хэрэгтэй вэ?

  • Дрон нь энгийн цахилгаан бараа биш учраас заавал сургалт болон анхан шатны зааварчилгаа, хууль дүрмийг заалгуулах ёстой байдаг. Бид худалдан авагчиддаа дээрх сургалтын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 6-12 сарын баталгаат хугацааг олгож байна. Учир нь үйлдвэрлэлийн гэмтлээс болж удирдлага алдах, осолдох магадлалтай учраас албан ёсны баталгаат хугацаатай, засвар үйлчилгээтэй газраас худалдан авахыг зөвлөж байна.

Show room-д байхгүй DJI брэндийн мэргэжлийн дроныг танайхаар дамжуулан захиалж болох уу?

- Болно. DJI брэндийн үйлдвэрлэж байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг манайхаар дамжуулан захиалснаар 7-14 хоногт авах боломжтой.  

-Хил хамгаалах,  онцгой байдал, уул уурхай зэрэг хяналт шаардлагатай компаниудад багцийн үйлчилгээ үзүүлж байгаа талаар?

- Орон нутгийн болон төрийн байгууллагуудад дроны багцыг санал болгож байгаа. Тухайлбал нэг дрон авлаа гэхэд нэг батарей,  дөрвөн сэнстэй, 28 минут нисээд цэнэг нь дуусдаг. Багцаар нь авсан тохиолдолд нэмэлт батарей,  хяналтын дэлгэц, нарны хаалт зэргийг санал болгож байгаа.  
Хил хамгаалагчдын хувьд мориор явж болохооргүй явган явж хүрдэг газруудыг  жишээ нь дрон нисгээд  5-10 минутад хянах боломжтой. АНУ-д дулаан хэмжигчтэй дроныг гал сөнөөгчид нисгээд  галд бага өртөж байгаа хэсгээр нь орж гал унтраадаг. Салхин сэнсний эвдрэлийг олохын тулд 30-40 метр кран тавьж байгаад нэг бүрчлэн шалгадаг. Үүний тулд хүч, хөдөлмөр зардаг. Тэгвэл энэ бүхнийг хөнгөвчлөх 36 дахин татдаг камер бүхий дрон худалдаанд гарсан байгаа.

Зээлээр авах боломжтой юу?

- Хаан банкнаас зээл авч болно. Мөн хувь лизинг байгаа.  Өөрөөр хэлбэл худалдан авагч өөрт боломжтой хувилбараар манайхаас хүссэн бараагаа худалдан авах боломжтой.

Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой дронуудаас жишээ болгон танилцуулбал

- Газар тариаланд тохиромжтой “Agras MG-1” дрон өөр дээрээ  10 кг хор зүүгээд GPS координатаар ямар ч алдагдалгүй хор цацна. Нэг акр газарт хүнээс 40-60 дахин хурдан хор цацдаг болохоор ажил ихээхэн хөнгөвчилж байгаа.

 

Мөн уран бүтээлчдэд зориулсан “Inspire2”  байгаа.  Кино, клип зэрэг уран бүтээлчдэд зориулсан хоёр нисгэгчтэй, 5.2 k бичлэг хийдэг, кран шаардлагагүй.

 

Matrice-100 загварын хувьд дулаан мэдрэгч эсвэл 36 дахин томруулдаг камерыг нэмэлтээр суурилуулах боломжтой.

 

Дээрх Matrice-100-ийн сайжруулсан хувилбар болох Matrice-600 гэж загварыг  манайхаар дамжуулж захиалж авсан байгаа. Тухайн хүн олборлосон нүүрсний хэмжээг хэмжих зориулалтаар авсан.  Нүүрсийг хүн хүч дайчлаад хэмжих юм бол сараас илүү хугацаа орох байсан.  Ажлаа хөнгөвчлөөд Matrice-600-г худалдаж аваад нэг цагийн дотор хэмжсэн. Matrice-600 нь тухайн объектын зургийг бүх талаас нь дараад 3D  модель босгож хэмжсэн. Мөн нүүрсний жин нягтыг тодорхойлсон байгаа.  Объектыг бодит байдлаар нь харуулах болно.

Хүн бүр хэрэглэхэд тохиромжтой “Phantom4 pro+” дрон байгаа.  Таван талдаа мэдрэгчтэй болохоор юм мөргөж унах эрсдэлгүй.  Бусад загваруудын дрон дээр хэрэглэгч өөрийн ухаалаг утас болон таблетаа хэрэглэж дүрсээ хянадаг байсан бол энэхүү “Phantom4 pro+” загвар өөр дээрээ шууд дүрсээ хянах боломжтой.  CrystalSky дэлгэц суурилуулж өгсөн.  Жирийн таблетнаас хоёр дахин илүү тод, гэрэлтэй харагдах боломжтой бөгөөд бүтэн цэнэгээрээ таван цаг ажиллах боломжтой. 7км-т удирдана. Камерын сенсор, бичлэгийн  чанар сайжирч  4k, 60 fps видео бичлэг хийнэ. Хөдөлгөөнтэй объектыг автоматаар дагаж нисэх зэрэг олон давуу талтай байгаа.  

Энэ мэтчилэнгээр хаана ч ямар ч үед хэрэглэж болох олон төрлийн дрон манайд худалдаалагдаж байгаа.  Дрон худалдаж аваад бодит үр дүн гарсан газар гэвэл  СХД-ийн цагдаагийн хэлтэс байна. Гэмт хэрэг гарч болзошгүй газруудад дроноор эргүүл хийдэг. Ингэснээр  гэмт хэргийн гаралт буурсан.

Манайх 11:00-21:00 цаг хүртэл ажилладаг болохоор ажлаа тарж ирээд манайхаас зөвлөгөө авч байгаад өөрт хэрэгтэй дроноо авах боломжтой.  

Мөн дэлгэрэнгүй мэдээллийн www.hobbyzone.mn сайтаас, 9905-4184 дугаараас  лавлаарай.

Манай хаяг: УИД-ээс урагш Цирк рүү явах зам дагуу буюу Фонтаны баруун талд байрлах DJI Store 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу