2017-02-08 07:09

Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болно

“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ нь анх МУСГЗ, хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?”, “NEW STARS” улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны нэгээр шалгарсанаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ.

Яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, хөгжмийн продюсер П.Гэрэлт-Одын аялгуу “Миний дурласан бүсгүй” хэмээх дуугаараа анхны бие даасан цомгоо нэрлэсэн бөгөөд “Би дурлана”, Чам руу”, “Дурлал” зэрэг нийт 12 дуу багтсан байна. Цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал 2 сарын 10-ны баасан гаригт 11.40 цагт “Hi-Fi records”-ийн төв салбарт болох бөгөөд эхний 50 хүнд цомгоо үнэгүй бэлэглэх аж.

“Миний дурласан бүсгүй” бие даасан тоглолтод урилгаар МУСТА, дуучин Б.Баярцэцэг, “Салхи” хамтлаг, хайрын дууч О.Анхбаяр, Б.Халиун нар оролцоно. Тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 247 хүнд шинэ цомгоо бэлэглэх бөгөөд азтай нэг хосыг Улаан-Үд, Итгэлт хамбад үнэгүй аялах эрхийн бичгээр шагнах ажээ. Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх болон Циркийн билетийн кассаас худалдан авах боломжтой.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “СҮНЖИДМАА” дуулалт жүжиг тоглогдоно“СҮНЖИДМАА” дуулалт жүжиг тоглогдоно“Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, хараваас угсаа гарвал сайтай, хэл үг нь хурц Наваан гэгч залуу байж ядан үлдэнэ. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн цааш өрнөл хэн бүхэнд сонин.
  • "Гоцлол болон Цөөхүүл" хөгжмийн концерт тоглогдоноУлсын Филармонийн Симфони найрал хөгжим дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс 2017.03.30-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.
  • Маргааш Маргааш "Спартак" балет тоглогдоно УДБЭТ-ын уран бүтээлчид маргааш цэргийн баярыг тохиолдуулан А.Хачатурян "Спартак" балетыг тоглох гэнэ. Эл балет нь ХХ зууны шилдэг балетын жагсаалтад багтсан байдаг билээ. Балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх найруулан тавьж байжээ.
  • Эрчүүдээ, хаана баярлах гэж байна?Эрчүүдээ, хаана баярлах гэж байна?Хангай шиг түшигтэй ханагар сайхан эрчүүдийн минь баяр айсуй. Мартын 8-наар мартагдахааргүй баярласан бүсгүйчүүд та бүхэн мэдээж эрчүүдээ хэрхэн баярлах вэ гэж бодож сууна уу. Тэгвэл эргэлзээгүй Крокус эвент холл-ийг зорихыг зөвлөе. Учир нь Монголын рок, попын шилдэгүүд энэ Баасан гарагт гайхамшигт тоглолт зохион байгуулах гэж байна.
  • Цэргийн баярын өдрөөр “5 Tones” тоглоноЦэргийн баярын өдрөөр “5 Tones” тоглоноУлаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо 2017 оны 3-р сарын 18-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаа дахин үзэгч олондоо толилуулахад бэлэн болоод байна.