2017-02-13 08:03

МОСАХ ОХУ-ын Иркутск мужийн сэтгүүлчдийн холбоотой нягт хамтран ажиллана

МОСАХ ОХУ-ын Иркутск мужийн сэтгүүлчдийн холбоотой нягт хамтран ажиллана

Монголын Сайтуудын Гуравдугаар нэгдсэн чуулганаар сонгогдсон Монголын сайтын холбооны шинэ удирдлагын баг энэ сарын 6-12-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск муж, Улан-Удэд ажлын аялал хийж, АИСТ телевиз, Сэтгүүлчдийн холбоогоор зочилж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.

Цахим хэвлэл мэдээллийн салбараас анх удаагаа Монголын сайтын холбоо ОХУ-тай хамтын ажиллагааг эхлүүлэх шанг татаж байгаагаараа онцлог бөгөөд Орос Монголын талуудын уулзалтыг зохион байгуулах болсон гол зорилго нь харилцан мэдээлэл солилцож, бие биенээсээ суралцах явдал байсан юм.

Эхний уулзалт Монголын сайтын холбооны төлөөлөл эрхүү хотын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудын нэг АИСТ телевизийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон байна. Талууд мэдээллийг хурдан шуурхай хүргэхийн тулд цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгдсэн. Уулзалтын үеэр тус телевизийн Ерөнхий захирлын нэгдүгээр нарийн бичгийн дарга хатагтай Кулакова Анна Петровна "Манай улс гадаад харилцаандаа ихээхэн анхаардаг. Энэ үүднээс гадаад харилцаагаа хөгжүүлэхтэй холбогдуулан вэб сайт ашиглан цахим ертөнцөөр мэдээлэл түгээж, солилцоход ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна" гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Хоёр тал контент солилцох, томоохон төсөл хэрэгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан сурталчлах, сэтгүүлч, боловсон хүчин солилцох, монгол, оросын цахим хэвлэл мэдээллийн зах зээлд хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхээр  тохиролцоонд хүрсэн байна.

МОСАХ-ны удирдлагын багийн дараагийн хийсэн уулзалт бол 50 жилийн түүхтэй Иркутск мужийн Сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Александра Федосееватай хийсэн уулзалт байв. Хатагтай Александра Федосеева "Энэ уулзалт нь хоёр орны мэргэжлийн болон бусад салбарын хамтын ажиллагаанд их хувь нэмэр болно гэж үзэж байгаа. Эрхүү мужийн цахим сайтууд зөвхөн эрхүү муждаа бус хөрш зэргэлдээх улс орнуудтайгаа хамтран ажиллах сонирхолтой" байгааг яриандаа дурьдав. Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр тал Иркутск мужийн Мэргэжлийн их, дээд сургуулиудад сэтгүүлч сургах, оюутан солилцох тал дээр тохиролцоонд хүрсэн.

Мөн ирэх 4 дүгээр сард болох 16 дахь жилдээ болох гэж буй Мэргэжлийн ёсзүй, ур чадварын шилдгийг шалгаруулах уралдаанд монголын сэтгүүлчдийг оролцуулахыг уриалж, энэ үеэр зохион байгуулагдах Олон улсын мэрэгжлийн сэтгүүлчдийн цахим форумд МОСАХ-ны ерөнхийлөгч Э.Батхүү болон бусад удирдлагуудыг албан ёсоор оролцох урилгыг гардуулан өглөө.

Цаашлаад МОСАХ-ны төлөөлөл Монгол улсаас Иркутск мужид суугаа Консул Ч.Амарсанаагийн урилгаар тус Консулын Ерөнхий газраар зочилж, олон чухал сэдвүүдээр ажил хэрэгч яриа өрнүүлж, нягт хамтран ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн ажлын аяллын чухал хэсэг нь Улан-Удэд төвтэй Аsianrussian.ru  хэмээх дэлхий даяар сая сая уншигчтай мэдээллийн сайт, телевизтэй холбоо тогтоож, мэдээлэл солилцох, хамтран ажиллах чиглэлээр гэрээ хийхээр тохиролцсон явдал байв. Тус Аsianrussian.ru media группийн төлөөлөл ирэх 3 дугаар сарын эхэнд манай улсад айлчлан гэрээний нөхцлөөр хэлэлцээр хийх бол 3 дугаар сарын сүүлээр Улан-Удэд монголын тал хүрэлцэн очиж, үзэглэхээр тогтсон байна.

Ийнхүү Монголын цахим салбарын ууган холбоо үйл ажиллагаагаа хөрш орнууд руу тэлж, салбарынхаа хөгжлийн төлөө тууштай үр дүнтэй, бодит ажлуудыг хийсээр байна.






Э.Бат

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “М2М хандивын гала” тоглолт болно“М2М хандивын гала” тоглолт болноДэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “М2М хандивын гала” хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 27-нд ONE EVENT hall-д болно. Тоглолтод Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагчид, Монголын урлаг соёлын төлөөллүүд болох СТА Бичүү, “Лемонс” хамтлаг, дуучин Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид болон бусад урлагийнхан Монголчууд Монголчууд аянд албан ёсоор нэгдэж байна. зохион байгуулагдана
  • “Урин хаврын аялгуу” тоглолт болно“Урин хаврын аялгуу” тоглолт болноХүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу”ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна.
  • Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэЭгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэМонголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. Анх 2009 онд "Мөнхийн Үргэлжлэл" нэртэй тоглолтоо хийж байсан бол 2012 онд "Бодол шиг өдрүүд", "Ижий эх орон" тоглолтуудаа тус тус үзэгч түмэндээ толилуулж байжээ.
  • Хүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноХүүхэлдэйн театрт сурагчдын амралтанд зориулсан тоглолт болноӨнгөрсөн пүрэв гаригаас эхлэн сурагчдын амралт эхэлсэн. Сурагчдын амралт болж байгаатай холбогдуулан Хүүхэлдэйн теартаас хүүхдүүдэд зориулсан тоглолтууд тоглогдож эхэллээ. Тоглолтын хуваарыг доорх зургаас харна уу.Тоглолт дөрөвдүгээр сар дуустал тоглогдоно.
  • “Novel Melody” концерт болно“Novel Melody” концерт болноМонгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Novel Melody” концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Тус тоглолтод 100 хувь шинэ бүтээл эгшиглэх бөгөөд концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээл багтах аж.