2017-02-15 08:59

"Торгоны хээ" гайхамшигт ардын дуу

    Улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дуу цуврал тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Аав, ээж, эмээ, өвөө азай буурлуудаа хүндэтгэн баярлуулах  “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин С.Баттулга /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно. 

   Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623 лавлана уу.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.