3 өдрийн өмнө

Хотын дарга Эрхүүгийн амбан захирагчтай уулзлаа

    

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрхүү хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон харьяа агентлагийн дарга нар, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, тус улсын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.А.Курбатова, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В.Перегудова болон бусад албаныхан оролцов.

     Энэ үеэр хотын дарга ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченко болон бусад албаныхны хийж буй ажлын айлчлалд амжилт хүсээд “ОХУ-ын Эрхүү муж манай улстай олон жилийн түүхэн харилцаатай явж ирсэн. Өнөөгийн энэхүү харилцааны эхлэл өнгөрсөн зууны эхээр тавигдсан түүхтэй. Одоо ч манай 2 улсын эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаа уламжлагдан үргэлжилсээр байгаа. 2014 оноос ОХУ-руу визгүй зорчдог болсноор манай улсын иргэд чөлөөтэй зорчиж, аялах боломж бүрдсэн. Бид бүхэн эдийн засаг, нийгэм, зам тээвэр, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм. Цаашид хамтын харилцаа өргөжин, олон жил уламжлагдан үргэлжлэх болно гэдэгт итгэж байна” гэв.

     ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченко “Сүүлийн жилүүдэд Орос-Монголын харилцаа хурдацтай хөгжиж байгаа. Тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа түлхүү байгааг онцлох нь зүйтэй байх. Сурагч солилцоо болон оюутан залуус их, дээд сургуульд олноор суралцдаг. Тэдний сурах нөхцөл боломжийг жил ирэх тусам нэмэгдүүлсээр байгаа. Ерөнхийдөө 2016 оны судалгаагаар 2 талын хамтын ажиллагааны үр дүн маш эерэг хандлагатай байсан. Эрхүү муж Улаанбаатар хот хоорондоо ах дүүгийн найрамдалт харилцаатай. Тиймээс хамтын ажиллагаагаа маань ирэх жилүүдэд илүү шинэ төвшинд хүрэх байх гэдэгт найдаж байна” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотод Эрхүү мужийн төлөөлөгчийн газар буюу Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлагийг өнөөдөр нээж байгааг онцлон хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Торгоны хээ" гайхамшигт ардын дууУлсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дуу цуврал тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Аав, ээж, эмээ, өвөө азай буурлуудаа хүндэтгэн баярлуулах “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин С.Баттулга /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.
  • Ахмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоноАхмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоно“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт “Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. тасалбарыг 5000 төгрөг болголоо.
  • Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болноДуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болно“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.
  • Торгоны хээ тоглолт болно Торгоны хээ тоглолт болно Улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна.
  • Дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхоо тайзнаа хуримаа хийнэДуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхоо тайзнаа хуримаа хийнэ Нийтийн дууны салбарт хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн хоршин дуулж яваа гэр бүлийн хосууд цөөнгүй бий. Ганцаараа дуулахаас илүү гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа дуулах нь илүү их амжилтанд хүрдэг хэмээн тэд ярьцгаадаг. Тэгвэл тэдгээр гэр бүлүүдийн нэг дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар уран бүтээлийн анхны тоглолтоо хийхийн зэрэгцээ тоглолтынхоо тайз нь дээр хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тодруулбал гэр бүлийн уран бүтээлчид маань зөвхөн тоглолтоо хийгээд зогсохгүй уран бүтээлийн хуримыг Монголд анх удаа хийхээр бэлтгэлдээ оржээ.