3 өдрийн өмнө

Үндэсний баялаг бүтээгч, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөл нэг дор чуулна...

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес  уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү бизнес уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

    Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид гээд 1000 орчим бизнесийн салбарынхан нэг дор цуглах нь.   

   “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  хаврын бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа  энэхүү уулзалтаар танилцуулна.

   Хаврын  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө  бизнесийн салбарынхан ийнхүү чуулж, 2017 онд нийслэл хотод ямар хэмжээний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийхээ хамтран ярилцах юм. гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Торгоны хээ" гайхамшигт ардын дууУлсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дуу цуврал тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Аав, ээж, эмээ, өвөө азай буурлуудаа хүндэтгэн баярлуулах “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин С.Баттулга /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.
  • Ахмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоноАхмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоно“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт “Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. тасалбарыг 5000 төгрөг болголоо.
  • Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болноДуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болно“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.
  • Торгоны хээ тоглолт болно Торгоны хээ тоглолт болно Улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна.
  • Дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхоо тайзнаа хуримаа хийнэДуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхоо тайзнаа хуримаа хийнэ Нийтийн дууны салбарт хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн хоршин дуулж яваа гэр бүлийн хосууд цөөнгүй бий. Ганцаараа дуулахаас илүү гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа дуулах нь илүү их амжилтанд хүрдэг хэмээн тэд ярьцгаадаг. Тэгвэл тэдгээр гэр бүлүүдийн нэг дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар уран бүтээлийн анхны тоглолтоо хийхийн зэрэгцээ тоглолтынхоо тайз нь дээр хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тодруулбал гэр бүлийн уран бүтээлчид маань зөвхөн тоглолтоо хийгээд зогсохгүй уран бүтээлийн хуримыг Монголд анх удаа хийхээр бэлтгэлдээ оржээ.