3 өдрийн өмнө

“МОРИН ХУУР 2016” Наадмын тухай

    Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны (МХөгЗХ) Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу 2017 оны 02 сарын 1-10 хооронд “Морин хуур” наадамд оролцох гишүүдийг бүртгэж дууслаа. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, нийгмийн сэтгэлгээнээс үүдэн "Эх орны сэдэв"-тэй дуунууд энэ удаагийн наадамд зонхилж байна. Жишээлбэл:

 

  • Хаан Чингисийн нутаг
  • Тэнгэр сүлдтэй Монгол
  • Хайрлах эх орон Монгол
  • Миний Монгол
  • Дэлгэр хаан уул минь
  • Ерөөлөөр амлуулсан эх орон
  • Нар хурайлсан Монгол
  • Зүрхэн нутаг
  • Намайг эрхлүүлсэн эх орон

Энэ утгаараа уран бүтээлчдийн сэтгэлгээ нь ард түмний толь мөн гэдгийг энэ удаагийн Морин хуур наадам илтгэнээ.

  • Наадмын хамгийн өндөр настай оролцогч нь Ардын жүжигчин, ахмад хөгжмийн зохиолч П. Хаянхярваа,
  • хамгийн бага насны оролцогч нь ХБК-ын 2-р курсын оюутан Ш. Сугарцэрэн
  • хамгийн олон жил тасралтгүй оролцсон оролцогчоор 30 жил дараалан амжилттай оролцож байгаа УГЗ, хөгжмийн зохиолч Д. Баттөмөр, тэрээр 1991 онд "Бодлын цагаан хун" бүтээлээрээ тэргүүн байрыг авч байсан,
  • хамгийн олон түрүү шагнал авсан оролцогчоор 1992 онд "Орхон түшээ мөрөн, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ 3 удаагийн түрүү шагнал хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Б. Бямбабаяр,
  • 2005 онд "Элгэн заяа", 2013 онд "Хаадын зарлигтай Монгол нутаг" дуугаараа тэргүүн байр хүртсэн УГЗ, ая зохиолч Д. Цэцэрлэг,
  • 2006 онд "Ээжээ" жүжгийн дуу, 2009 онд "Бөхөн шарын нуруу" дуугаараа тэргүүн байр хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Т. Сэр-Од,
  • 2003 онд "Бурханаас илгээсэн хайр" дуугаараа тэргүүн байр хүртсэн МУСТА, хөгжмийн зохиолч Т. Ганболд
  • 2010 онд "Ижий дэлхийн өчил" дуугаараа тэргүүн байр хүртсэн МУСТА, хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргал,
  • 2014 онд "Ижий гөрөөс" дуугаараа тэргүүн байр хүртсэн УГЖ, ая зохиогч Н. Чулуунхүү
  • Мэргэжлийн хөгжмийн урлагт хүч түрэн орж ирсэн олон улсын уралдааны шагналт, "Алтан намар" хөгжмийн наадмын шилдэг уран бүтээлийн хошой шагналт Ш. Өлзийбаяр нар “Морин хуур–2016” наадамд шинэ уран бүтээлүүдээрээ амжилттай оролцлоо.

   Энэ удаагийн наадамд Морин хуур наадмын Гран При шагналтай 8 уран бүтээлч оролцсон нь тус наадмыг улам сонирхолтой болгов. Наадмын сонирхолтой оролцогчоор ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн дэд проф. Доктор, дуучин Гүнсэнгийн Улаансарнай. Тэрээр 2010 оны Гран При шагналт хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргалын “Амар амгалан” дууг дуулсан юм. Мөн поп хадагтай, УГЖ, дуучин Б. Сарантуяа, УГЖ, БУАЖ, дуучин Д. Долгормаа, У.Далантай, ДБЭТ-ын гоцлол дуучин Б. Анхбаяр нар энэ жилийн “Морин хуур” наадмын тайзнаа дуулж олны сэтгэлийг баясгав.

   Хөдөө орон нутгаас Говь-Алтай аймгийн Цээл сумын дуу хөгжмийн багш Ч. Хүрлээ морин хуур наадамд оролцохоор жил бүрийн 1 сард Улаанбаатарт ирж сар хиртэй амьдардаг гэсэн. Орон нутгийн салбар зөвлөлийн оролцогчдоос Баянхонгор, Ховд, Эрдэнэт, Бага-Нуур, Дорнод, Дундговь аймгуудаас бүртгүүлэв. Баянхонгор болон Бага-Нуур дахь салбар зөвлөлийн тэргүүн нар энэ удаагийн наадамд оролцлоо. Энэ жилийн “Морин хуур” наадмыг БСШУСЯ-наас дэмжиж сайдын шилжин явах цом, шагналын зардлын төсөв 4 сая төгрөгийг батлаж наадмын үйл ажиллагаанд зориулж 1 сая төгрөг олгохоор болов. МҮОНТ уламжлал ёсоор "Морин хуур" наадмын Гран При шагналд зориулсан "Мастер морин хуур" -аа гардуулах бөгөөд энэ жилийн морин хуурын бас нэг онцлог нь Морин хуур наадамд зориулсан  хуурын өнгө нь тоглоочийн хөгжмийн зэмсгээс ялгамжтай байх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ жилийн мастер морин хуурыг МУУГЗ, "Эгшиглэн Магнай" ХХК үндэсний хөгжмийн үйлдвэрийн эзэн, хөгжим урлаач П. Байгалжав урлаж байна.

   Наадмын 30 жилийн ойд зориулсан логоог "Хос Хас Принт" ХХК зурж, наадмын загвар, хэвлэлтийг Фото Крафт ХХК бэлтгэж дуусгав. Мэдээллийн ивээн тэтгэгчээр "Гэрэл" медиа групп, мөн ТВ болон ФМ-ээр танилцуулагдах олон нийтийн ажилд МҮОНТ, Эх орон ТВ, Нүүдэлчин ТВ, Шинэ долгион 107,5, шинэ Монгол 101,7 болон Монголын Радио хамтран ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар МУ-ын Филармонийн симфони найрал хөгжим, Хөгжим Бүжгийн Коллеж, Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо ажиллана.

    2016 оны шилдэг дууны бүтээлийг шалгаруулах наадмын зохион байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Наадмын "Гала" тоглолт 2017 оны 02 сарын 23-ны Пүрэв гарагийн 19:00 цагт ДБЭТ-д болох бөгөөд тоглолтыг Монголын радио, МҮОНТ, Эх орон ТВ бичнэ. Наадмын хаалтын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь, Соёл, Урлагийн Бодлогын Газрын дарга Н. Болд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, Урлагийн Газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн ерөнхий захирал  Л.Нинжжамц, МХөгЗХ-ны ерөнхийлөгч Х.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс оролцоно. 

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны
наадмын зохион байгуулах комисс

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Торгоны хээ" гайхамшигт ардын дууУлсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дуу цуврал тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Аав, ээж, эмээ, өвөө азай буурлуудаа хүндэтгэн баярлуулах “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин С.Баттулга /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.
  • Ахмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоноАхмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоно“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт “Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. тасалбарыг 5000 төгрөг болголоо.
  • Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болноДуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болно“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.
  • Торгоны хээ тоглолт болно Торгоны хээ тоглолт болно Улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна.
  • Дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхоо тайзнаа хуримаа хийнэДуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар тоглолтынхоо тайзнаа хуримаа хийнэ Нийтийн дууны салбарт хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн хоршин дуулж яваа гэр бүлийн хосууд цөөнгүй бий. Ганцаараа дуулахаас илүү гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа дуулах нь илүү их амжилтанд хүрдэг хэмээн тэд ярьцгаадаг. Тэгвэл тэдгээр гэр бүлүүдийн нэг дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар уран бүтээлийн анхны тоглолтоо хийхийн зэрэгцээ тоглолтынхоо тайз нь дээр хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тодруулбал гэр бүлийн уран бүтээлчид маань зөвхөн тоглолтоо хийгээд зогсохгүй уран бүтээлийн хуримыг Монголд анх удаа хийхээр бэлтгэлдээ оржээ.