2017-02-23 03:16

Г.Золбоот: МУГЖ цол хүртэх болсондоо баяртай байна

    Жүжигчин СТА, Г.Золбоот МУГЖ  цолоор энгэрээ мялаахаар болжээ. Энэ талаар жүжигчин Г.Золбоотоос тодруулахад “Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ ганцхан миний баяр, миний шагнал биш. Олон хүн намайг МУГЖ цол хүртээсэй,  цаг нь болсон байтал энэ хүн яагаад авахгүй байна вэ гэж миний өмнөөс дуугарч байсанд би үнэхээр их талархдаг. Олон хүний ерөөл буян, сайхан үгс биелэлээ олж байгаад баяртай байна. Түмэн олондоо баярлалаа. Хүнд хайрлагдаж, хүндлэгдэх хувь тохиол байж дээ л гэж баярлаж сууна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

   Тэрбээр МУГЖ цол тэмдгээ энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт 11.00 цагт Төрийн ордноос гардан авах юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн жүжигчин У.Батбаатар "Гавьяатын буухиаг Г.Золбоот маань үргэлжлүүлээсэй" гэж хүсэж байна хэмээж байсан.

    Жүжигчин Г.Золбоот нь тайз дэлгэцийн урлагт олон дүр бүтээсэн үзэгчдийн хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 1989 онд УБДС-ийн кино драмын ангийг дүүргэж жүжигчин болох гараагаа эхэлжээ. Түүний дэлгэцийн урлагт бүтээсэн анхны дүр нь  “Бүлээн нурам” кино байсан бөгөөд 20 жилийн хугацаанд дэлгэцийн урлагт  40 гаруй дүр бүтээжээ. Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрт 130 гаруй  дүрийг бүтээж, амилуулсан гэдэг. Түүний тоглосон уран бүтээлээс дурьдвал, “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа”  зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж “Овжин охид”, “Зугтаарай” кинонд туслах найруулагчаар ажилласан.

Г.Тэгшсүрэн

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу