2017-03-04 03:26

Найруулагч Д.Галбаяр СТА цол хүртжээ

   Шинэ бүтээл бүртээ амьдралын өөр өөр өнгийг харуулж, уярал ухаарлыг үзэгчдэд зэрэг хайрладаг "Хувьсал" продакшн хүмүүний нэгэн хувь тавилан, ээдрээт олон шалгуурын дунд хэрхэн сэхэж босох сэтгэлийн хүчийг харуулсан “Миний нууц” киногоо өчигдрөөс үзэгчдэд хүргэж эхэлсэн. Өөрсдөө найруулж, өөрсдөө гол дүрд нь тоглодог авьяаслаг жүжигчид энэ удаа “Go” студитай хамтарч, тус студийн захирал Д.Галбаяр найруулагчаар нь ажилласан юм.  
   Дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж, чамгүй амжилттай яваа найруулагчдын нэг нь яах аргагүй Д.Галбаяр. Тэгвэл “Миний нууц” киноны нээлтийн ёслол дээр нэгэн онцгой үйл явдал болсон байна. Тодруулбал, найруулагч эр  кино урлагийн салбарт 13 жил хүчин зүтгэсэн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, МУСТА хэмээх эрхэм цолыг хүртжээ.  Шинэхэн уран бүтээлийнхээ нээлтийн үеэр тэрбээр эхнэртэйгээ улаан өнгийн монгол дээлээрээ ижилсэн, гоёж ирсэн байсан бөгөөд тэр үдшийн гол дүр  нь найруулагч Д.Галбаяр байлаа. 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу