2017-03-06 05:01

Өөхөө худалдаж өөртөө хөрөнгө оруулцгаая

 

Урин дулаан болж хэн хүнгүй сэтгэл тэнэгэр алхах сайхан цаг наашилжээ. Өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэй алхалж явна гэдэг эрүүл хүний шинж. Гэвч илүүдэл жин таныг  зовоогоод байна уу? Тэгвэл та удахгүй илүүдэл жиндээ баяртай гэж хэлэх  болж дээ. Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөөр “Өөххудалдаж авна “ гэсэн сонирхолтой нэртэй жин хасах тэмцээнийг Голден жим фитнес клубээс зохион байгуулах гэж байна.Бид энэ сонирхолтой нэртэй тэмцээний талаар Голден жим фитнес клубын захирал Ц. Баянмөнхөөс асууж тодруулсан юм.

Сур: Сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлэв үү та?

Ц. Баянмөнх –Баярлалаа.Сар шинэдээсайхан шинэллээ. Нийт уншигчиддаа ирж байгаа Алтан унжлагат тахиа жилдээ эрүүл энх байж , юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүльеэ. Их сайхан өнгөтэй жил ирлээ дээ.

Сур: Цагаан сар болохоор айл болгон  идээ ундаагаар бялхаж  элбэг дэлбэг сайхан байдаг л даа. Гэвч хүмүүс ялангуяа хүүхнүүд маань их идчихвэл жин нэмэгдээд хэцүү байдаг гээд юм юмнаас жаахныг хүртэж байгаа харагддаг.  Харин энэ цаг үетэй таарч танай фитнес клубээс “ Өөх худалдаж авна ” гэсэн өвөрмөц нэртэй сонирхолтой жин хасах уралдааныг зохион байгуулах гэж байгааг танай клубын нүүр номноос олж мэдсэн л дээ. Энэ талаар тодруулах гэсэн юм.

Ц. Баянмөнх–Манай фитнес клуб олон удаа жин хасах уралдааныг зохион байгуулж байна. Урд нь “ Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ? ”гээд 11 удаа жин хасах тэмцээнийг зохион байгуулж 2 ч удаа автомашины эздийг тодруулж байсныг манай уншигчид сайн санаж байгаа байх. Хамгийн сүүлдбаг хамт олноороо илүүдэл жингээ хасах “ Super Team” уралдааныг зарлаж саяхан ялагчидаа тодруулан багаараа Байгаль нуур, Итгэлт Хамба, Улаан – Үүд  рүү явах аялалын эзэд болцгоолоо. Харин энэ удаа арай өөр уралдааныг зарлаад байгаа юм. Та илүүдэл жинтэй бол манай клубт ирээд өөхөө зарах боломжийг бид олгож байна.

Сур: Бид чинь малын өөх л худалдаж авдаг болохоос биш хүний өөхийг худалдаж авдаг гэдгийг одоо л сонсож байна / инээв./

Ц. Баянмөнх – Тэмцээний маань шалгаруулалт болохоор 1 кг өөхийг эзэлсэн байраар нь үнэлэх юм. Нэгдүгээр байранд орсон хүний 1 кг өөхийг 50 мянган төгрөгөөр тооцож худалдаж авна гэж байгаа юм. Хоёрдугаар байранд орсон хүний 1 кг өөхийг 30 мянган төгрөгөөр худалдаж авах гэх жишээгээр эхний 5 байранд орсон хүмүүст ийм боломж олгож байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл та шатаасан өөхнийхөө хэмжээгээр мөнгөө аваад дээр нь сайхан бие бялдартай болж , эрүүл зөв  амьдрах  ухаанд суралцах олон мэдээллүүдийг уг тэмцээнээс олж авах боломжтой юм.

Сур :Жишээ нь би 20 кг өөхийг шатааж чадвал сая төгрөгтэй болно гэсэн үг үү? Хэдий хугацаанд би энэ өөхийг шатааж чадах бол ?

Ц. Баянмөнх–Тиймээ. Тэмцээн маань 4 дүгээр сарын 15 хүртэл  үргэлжилнэ. Энэ хугацаанд таны шатаасан өөхний хэмжээг Танита гээд хүний биеийн бүтцийг тодорхойлдог аппаратаар нарийвчлан тооцож дүнг гаргана гэсэн үг. Үнэхээр та энэ хугацаанд 20 кг өөхшатааж чадсан бол сая төгрөгөөр өөхөө бидэнд худалдчихлаа гэсэн үг.

Сур :Та  эрүүл зөв амьдрах талаар илүү мэдээлэлтэй болно гэлээ.

Ц. Баянмөнх – Тиймээ. Уралдаанд оролцож буй хүн бүрт зориулсан хоолны хөтөлбөр, дасгалын программ, амралтын дасгал гээд тухайн хүнд хэрэгтэй цаашлаадгэр бүл үр хүүхэд нь хэрэг болох эрүүл амьдрах ухаанд суралцах талаар гарын авлага бэлдэж өгөх юм.

Сур :Жин хасна гэдэг дасгал хөдөлгөөн хоололтоо зохицуулна гэсэн үг үү?

Ц. Баянмөнх –Жин хасна гэдгийг энгийнээр ойлговол калори ихтэй зүйл идэхээ багасгаж, калорийн шаталтыг нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм л даа. Дасгал хөдөлгөөн хийх нь жин хасахад чухал үүрэгтэй, калори шатаадаг  юм. Гэвч биеийн дасгал хөдөлгөөнөөс гадна зөв хооллолт нь жингээ хасахад нөлөөлөх чухал зүйл болдог.Хамгийн гол нь бодисын солилцоог сайжруулснаар калорийн шаталтыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Энэ тал дээр манай багш дасгалжуулагчид, эмч нар, хоолны зөвлөхүүд хүн бүртэй тулж ажиллах юм.

Сур :Тэмцээнд хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?

Ц. Баянмөнх –Голден жимийн бүх салбар дээр 3 сарын 1 нээс 11 – нийг  хүртэл бүртгэж байна. Эхний бүртгүүлсэн 20 хүн уг тэмцээнд 20 хувийн хөнгөлөлттэй бүртгүүлэх боломжтой байгаа. Мөн фэйсбүүк уралдаан зарласан байгаа. Хамгийн их лайк, шейрцуглуулсан нэг азтан үнэ төлбөргүйгээр уг тэмцээнд оролцох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88113575, 88057155, 77770099  дугаарлуу залгаж асууж лавлаарай.

Сур :Үнэхээр сонирхолтой тэмцээн болох байх гэж миний хувьд бодож байна. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Ц. Баянмөнх – Баярлалаа. Эрүүл эрч хүчтэй амьдрахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болно. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. Өөхөө худалдаж өөртөө хөрөнгө оруулаарай. 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж