2017-03-07 05:37

Д.Пүрэвцэрэн: Япон улсад хөдөлмөр эрхлэх боломж бий

 

Монгол улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн ойн босгон дээр Япон улсад хөдөлмөр эрхлэх, оюутан зуучлалын талаар “Така энд Томо” ХХК-ийн Захирал Д.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.

Япон улс гадны улсаас ажиллах хүч авах хэрэгцээ шаардлага хэр байдаг вэ?

Япон улс гадны улсаас ажиллах хүч авах хэрэгцээ шаардлага жил ирэх тутам нэмэгдэж  байна. Үүнд хэд хэдэн гол шалтгаан бий. Тухайлбал өндөр настны тоо нэмэгдэж төрөлт буурсантай холбоотойгоор ажиллах идэвхтэй насны хүмүүсийн тоо аажмаар буурч байна. Нийгмийн судалгааны материалуудад 2050 он гэхэд нийт хүн амын 40 хувь нь 65 наснаас дээш насныхан эзлэх төлөвтэй гэж дурдсан байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн насны иргэдийг жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, асаргаа сувилгааны салбар болон бусад олон салбаруудад гаднаас ажиллах хүчийг авч байна. Нөгөө талаас ирэх 2020 онд Хүн төрөлхтөний спортын их наадам болох Токиогийн олимп зохион байгуулагдах тул их бүтээн байгуулалт хүлээгдэж байна. Үүнтэй уялдан барилга, үйлчилгээний салбаруудад шаардагдах ажиллах хүчийг гаднаас авах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Тоо баримттайгаар дурдвал 2016 оны 10 сарын байдлаар гадаад улсын 1 сая гаруй иргэн Япон улсад хөдөлмөр эрхэлж байна. Энэ өнгөрсөн онтой харьцуулахад 19 хувиар өссөн байгаа юм. 

Ямар улсуудаас дадлагажигч ажилтан, хөдөлмөр эрхэлэх хүмүүсийг авч байна вэ?

Манай улсын хувьд өмнө хэлсэн 1 сая гаруй иргэний 1-2 хувиас хэтрэхгүй л болов уу. Яагаад гэхлээр Хятад улсын иргэд 30 гаруй хувь, Вьетнам, Филлипин улсын иргэд 25  орчим хувь, Бразил, Непал улсын иргэд 10 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр улсууд нь Япон улсад гадны ажиллах хүчний гол нийлүүлэгч улсууд юм.

Япон улсад ямар арга замаар хөдөлмөр эрхлэх вэ?

Манай улсын ихэнх иргэд ур чадварын дадлагжигч ажилтан гэдэг статусаар хөдөлмөр эрхэлж байна. Ур чадварын дадлагжигч гэдэг яг ч хөдөлмөр эрхлэх гэсэн зорилготой биш ээ. Гэрээгээр 3-5 жилийн хугацаанд Япон улсад байгаа шинэ техник, технологийг сурч эзэмшиж Монгол улсдаа нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тиймдээ ч цалин хөлсний хувьд үндсэн ажилтантай адил хэмжээнд цалин хөлс авдаггүй. Мөн өнгөрсөн жилийн 10-р сарын хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нарийн мэргэжлийн хүмүүс, асаргаа сувилгааны чиглэлээр ажиллах хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжтой болсон.

Ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ?

Ур чадварын дадлагжигч ажилтнаар явахад 160 цагийн Япон хэлний сургалтанд заавал хамрагдсан байх шаардлагатай. Бусад шаардлагуудын хувьд тухайн илгээгч компаниасаа хамаараад өөр өөрийн шаардлага тавьдаг байгаа. Манай компанийн хувьд бусад байгууллагуудтай адил  Япон улсад өмнө нь ур чадварын дадлагад хамрагдаагүй байх, Япон улсад хууль бусаар оршин сууж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, насны хувьд 38 хүртэл насны байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм.

39 настай байвал болохгүй юу?

Япон улсын хувьд 39, 40 нас ид хөдөлмөр эрхлэх идэвхтэй нас. Зарим иргэдийн хувьд гэр бүлээ зохиодог нас гэж хэлж болно. Манай улсын хувьд болохоор хөдөлмөрлөх боломжгүй юм шиг ойлгогдоод байдаг. Насны хязгаар ингэж тавих гол шалтгаан нь Япон улсын зарим хүлээн авагч компани насны хязгаар тавьдаг, мөн Япон улсад зугтах, харлах, өөр ажил хийгээд алга болох магадлалтай байдаг учраас хязгаарлалт хийгээд байгаа юм.

Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу?

Манай байгууллага 2015 оны 11-р сард байгууллагдсан. Байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаанд Япон улсын хөдөлмөрийн зах зээл, хууль эрх зүйн орчин, мөн хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг судалсан. Одоогоор Япон хэлний өөрийн сургалтын төвтэй, Япон улсад төлөөлөгчийн газраа байгуулаад байна. Манай байгууллагын хувьд илүү олон иргэдэд Япон улсад хөдөлмөр эрхлэх, суралцах боломжийг нээж өгөх, мөн аливаа асуудал гарсан тохиолдолд төлөөлөгчийн газраар дамжуулан шийдвэрлэхэд гол анхаарч байна. Тиймдээ ч төлөөлөгчийн газраа байгуулж, зуучлалын хөлс, сургалтын төлбөрийг хямдаар тогтоож, чадварлаг Япон болон Монгол багш нараар Япон хэлний хичээлийг заалгаж байгаа юм.

Танайх зуучлалын хөлсийг суралцах үед авдаг уу?

Зуучлалын хөлсний тухайд Япон улсад хөдөлмөр эрхлэх гэрээ байгуулагдаад ажиллах нь тодорхой болсон үед авдаг.

Барьцаа, батлан даалт авдаг уу?

Япон улсын хуулиар дадлагажигч ажилтан болон түүний гэр бүл, холбогдох хүмүүсээс барьцаа, батлан даалт авахыг хориглодог. Тиймээс барьцаа, батлан даалт авдаггүй байгаа. Гэхдээ нэг гол асуудал нь Японд очоод ажлын байрнаас зугтах, харлах зэргээр асуудал гаргасан тохиолдолд манай байгууллага болон Японд байгаа зуучлагч байгууллагууд хариуцлага хүлээж их хэмжээний торгууль төлөх, тухайн хүнийг олох хүртэл зардлыг гаргадаг байгаа. Энэ бидний хувьд том асуудал болоод байна. Нөгөө талаас дадлагажигч ажилтны хувьд мөн шинээр ажил хайх нь төвөгтэй байдалд орно. Ялангуяа Япон улсын иргэд хуулийг чанд дагаж мөрддөг учраас гэрээгээр ажиллах ёстой газраа ажил гэсэн шаардлага тавина. Тэгэхээр дадлагажигч ажилтны хувьд ажил ч олох боломжгүй болж нутаг буцахад хүрэх юм. Манай байгууллагын хувьд төлөөлөгчийн газраар дамжуулан үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж, аль болох цалин хөлсийг өндрөөр тогтоохыг эрмэлзэж байна. Цалин хөлс нь өндөр байвал ажлын байраа орхиж явах, зугтах явдал багасна.

Манай улсын иргэд Япон улсад очоод юунд илүү анхаарвал зохих вэ?

Миний хувьд зарим иргэд маань гадаад улсад очоод хулгай, дээрмийн хэрэгт холбогддог явдалд үнэхээр харамсдаг. Энэ магадгүй зүгээр л нэг хэрэг гэж харах хүн байх ч, зарим хүмүүс манай улсыг төлөөлөн харах ч бас бий. Нэг үхрийн эвэр доригвол мянган үхрийн эвэр доргино гэдэг үг байдаг даа. Өнгөрсөн жил байх аа Японы NHK сувгаар манай улсын 2 иргэн олон удаагийн хулгайн үйлдлээр баригдаж байгаа бичлэг цацагдсан. Ингээд өөрийн улсын нэр хүндийг гадаад улсад буруугаар таниулаад байвал манай улсаас хөдөлмөр эрхлэх, суралцах сонирхолтой хэдэн зуун иргэдийн замыг хааж байгаа л асуудал юм. Япон улсад Асаширо аварга шиг эрч хүчтэй, Хакухо аварга шиг уужуу тайван, Харума Фүжи аварга шиг хөдөлмөр ч гэдгээр танигдаасай гэж хүсч байна.

Ярилцлага өгсөнд таньд баярлалаа. Танд амжилт хүсье.

Баярлалаа.  

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж