2017-03-25 05:22

Дуучин Ука “Яг түүн шиг-2”-т оролцохгүй

     Боловсрол суваг телевизээс “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг өнгөрсөн жил зохион байгуулж, нэг хэсэгтээ л үзэгчдийг дэлгэцийн  өмнө уяж чадсан. Тэгвэл тус шоуны хоёрдугаар улирлын тоглолт ирэх сарын 9-нөөс эхлэн үзэгчдэд хүрч эхлэх ажээ. Тус шоунд Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын Монтант хамтлагийн дуучин С.Гантогоо, Төгөлдөр хуурч Ами, дуучин Б.Халиун нар оролцох гэж буй аж.    

    Шоунд найман оролцогч өрсөлдөх хэдий ч, зохион байгуулагчдын зүгээс нэгийх нь нэрийг нууцалж байгаа юм. Гэвч Киви хамтлагийн дуучин Ука оролцож магадгүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн байдаг. Тэгвэл Ука өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан уг шоунд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу