2017-04-11 10:14

Эгч дүү хоёр Хишгээ тоглолтоо хийнэ

   Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурь, нэр хүндийг хэдийнээ бий болгож, олон сайхан уран бүтээлүүдээрээ түмэн олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр эгч дүүс маань "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтоо дуунд дуртай ард түмэндээ өргөн барих гэж байна. Анх 2009 онд "Мөнхийн Үргэлжлэл" нэртэй тоглолтоо хийж байсан бол 2012 онд "Бодол шиг өдрүүд", "Ижий эх орон" тоглолтуудаа тус тус үзэгч түмэндээ толилуулж байжээ. 

   Гурван настай байхаасаа л урлагийн тайзан дээр гарч өдийг хүртэл урлагийн нандин утсыг таслалгүй хөглөж яваа эгч дүү дуучид маань хэдхэн хоногийн дараа буюу 4-р сарын 21-ны өдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд ийнхүү тоглолтоо нээ. Эрхэм дуучдын энэхүү тоглолтод урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Л.Болдбаатар, МУСТА М.Алтанбат, Дуучин Ж.Алтанхүү /дүү/, Гурван бүдүүн хамтлаг болон амьд хөгжмийн хамтлаг, бүжигчид, морин хуурчид оролцох юм. Ингээд эрхэм уншигч та бүхнийг "Үзэмж Төгс" нэртэй уран бүтээлийн тоглолтод урьж байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно“Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглохоор болжээ. Мөн ОХ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлах аж.
  • Дуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэДуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэМонголын поп, ритмт блюз дуучин Батчулууны Маралжингоогийн “Хүлээсэн Учрал” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолт энэ сарын 17-нд Крокус Event Hall -ийн тайзнаа 20 цагаас болох гэж байна. “Хүлээсэн учрал” тоглолт 3 хэсгээс бүрдэнэ.
  • Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэМонголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэМонгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг 2017 оны 06-р сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.
  • Алдарт “EAST 17” хамтлаг Crocus-т 6-р сарын 9-нд тоглолтоо хийх гэж байнаАлдарт “EAST 17” хамтлаг Crocus-т 6-р сарын 9-нд тоглолтоо хийх гэж байна1990-ээд оны залуусын шүтээн Английн алдарт “EAST 17” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 09-нд буюу ирэх баасан гарагт “Крокус эвэнт Холл”-д болно. Нэгэн цаг үед уран бүтээлээрээ дэлхийн олон сая залуусыг байлдан дагуулж явсан “EAST 17” хамтлаг нь 1991 онд байгуулагдсан.
  • Амралтын өдрүүдэд сонгодог хөгжмөөр “амьсгалаарай”Амралтын өдрүүдэд сонгодог хөгжмөөр “амьсгалаарай”Монгол Улс Америкийн нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжимчид манай улсад хүрэлцэн иржээ. Тэд зургадугаар сарын 3-ны 11.00 цагт Хүүхдийн ордонд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн хөгжмийн утсан хөгжмийн дөрвөл “Олон улсын хүүхдийн долоо хоног” концерт тоглоно. Мөн тус өдрийн 12.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөний дэргэд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн тавал поп-ап концерт тоглох аж. Үүний дараа 18.30 цагт Улсын филармонийн концертын танхимд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид “Найрамдлын аялгуу-Түншлэлийн 30 жилийн ойд зориулав” концертыг олон нийтэд тоглож үзүүлэхээр төлөвлөжээ. Тоглолт үнэ төлбөргүй гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.