2017-04-13 06:45

“Урин хаврын аялгуу” тоглолт болно

   Хүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу” ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна.

   Тоглолтод МУГЖ Б.Бүрнээбаяр, Б.Ганчимэг, Ч.Баярмаа, Муста Р.Дэлгэрмаа, Б.Батбаатар Б.Энхбаяр, Ч.Алтантүлхүүр, Л.Нарантуяа, Б.Мөнхбаяр, Ё.Энхбат, Г.Батсүх, Б.Мөнгөнчимэг, С.Болор, дуучин Т.Үүрийнтуяа, А.Баасандэлгэр, Г.Гандөл Загасан ширээт тамга хамтлаг оролцож сайн үйлсийн аянд нэгдэн ая дуугаа өргөх юм байна.

Харилцах утас: 98245266, 99684678

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.