2017-04-18 07:03

Одод яагаад нэгэн зэрэг хоёр цүнх барьдаг вэ?

Сүүлийн үед Холливууд төдийгүй олны танил бүсгүйчүүд ч  нэгэн зэрэг хоёр цүнх барих болсон нь их харагдах боллоо. Яагаад гэж үү?

 

 

2015 онд загвар өмсөгч Хлоя, Фенди нар  хүчээ аваад буй энэхүү шинэ трендийг эхлүүлжээ. Өдгөө А зэрэглэлийн одод бүгд л хоёр цүнхтэй явах болов. Үүрдэг цүнхээ үүрч, гар цүнхээ барьсан одод илүү чинээлэг байдлыг илтгэдэг гэнэ. Гвинет Пэлтроугаас Пиппа Миддлтон, Эмма Уатсон зэрэг олын танил бүсгүйчүүд хоёр цүнхээр гоёжээ.

 

 

Бүсгүйчүүдийн нүдээ унагадаг зүйлсийн нэг бол цүнх билээ. Ялангуяа алдартай дизайнер, брэндийн цүнхийг авахын тулд нэгдүгээрт та алдартай байх хэрэгтэй, хоёрдугаарт мэдээж мөнгөө төлнө. Эмэгтэй хүний гоёл болсон цүнхнүүд тэр тусмаа оддын цүнх өндөр өртөгтэй.

 

 

Тухайлбал, дуучин Рианнагийн барьсан Диорын цүнх 5050 паундын үнэтэй бол бүхний дурладаг Гермес Биркини цүнх 7000 паунд байх жишээтэй. Харин Кембрижийн гүнж Кейтийн төрсөн дүү Пиппа Миддлтоны LK Bennett цүнх 250 паундын үнэтэй зэргээр ялгаатай.

 

 

Энэ хэрээр одод өөрсдийн бэл бэнчинг “гайхуулдаг” аж. Нэгэн зэрэг хоёр цүнх барих болсон өөр нэгэн шалтгаан бий. Гермес, Хлоя, Валентино зэрэг брэндийн цүнхнүүд маш жижиг, багтаамж муутай  тул ганц уруулын будаг хийгээд л цүнх дүүрдэг “гэмтэй”. Ийм учраас ахин нэг том хэмжээтэй цүнх барих шаардлага гардаг ч байж болох гэнэ шүү.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.