2017-04-19 01:39

“Хаврын уянга-2017″ бүжгийн спортын тэмцээн амжилттай боллоо

    Монгол Улсын Засгийн газраас соёл, урлаг боловсролын талаар баримталж буй бодлого, Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, “Хүүхдийн хөгжил, хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье” зорилтын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр аймгийн аварга шалгаруулах “Хаврын уянга-2017″ тэмцээнийг 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн Матад, Гурванзагал, Булган, Хэрлэн сумын Сэргэлэн багачууд Шинэ хөгжил, Улсын нийт 17 цэцэрлэгийн 336 хүүхэд, Баян-Уул, Цагаан-Овоо, Матад, Хэрлэн сумын Шинэ хөгжил, Хан-Уул, FLOWER, Улсын тэргүүний сургуулийн  820 сурагчид нийт давхардсан тоогоор 1056 хүүхэд “Хаврын уянга-2017” бүжгийн спортын тэмцээнд амжилттай оролцлоо.

   Энэ үеэр хүний хөгжлийг дэмжин ажиллаж буй Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд Монголын Бүжгийн спортын холбооноос Хүндэт өргөмжлөл гардуулан өглөө.

Б.Отгонбавуу

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
  • Дуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
  •  Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ