2017-04-19 01:44

“Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөг болно

   НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

   “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан төрийн байгууллагууд, тэдгээрийн ажлын албаны ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломж олгох зорилгоор номын өдөрлөгийг Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд өнөөдөр /2017.04.19/ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “”Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгох юм байна.

   Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнд хандивын ном гардуулж, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос УИХ-ын Тамгын газрын номын санд ном хандивлах арга хэмжээ болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно“Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглохоор болжээ. Мөн ОХ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлах аж.
  • Дуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэДуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэМонголын поп, ритмт блюз дуучин Батчулууны Маралжингоогийн “Хүлээсэн Учрал” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолт энэ сарын 17-нд Крокус Event Hall -ийн тайзнаа 20 цагаас болох гэж байна. “Хүлээсэн учрал” тоглолт 3 хэсгээс бүрдэнэ.
  • Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэМонголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэМонгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг 2017 оны 06-р сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.
  • Алдарт “EAST 17” хамтлаг Crocus-т 6-р сарын 9-нд тоглолтоо хийх гэж байнаАлдарт “EAST 17” хамтлаг Crocus-т 6-р сарын 9-нд тоглолтоо хийх гэж байна1990-ээд оны залуусын шүтээн Английн алдарт “EAST 17” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 09-нд буюу ирэх баасан гарагт “Крокус эвэнт Холл”-д болно. Нэгэн цаг үед уран бүтээлээрээ дэлхийн олон сая залуусыг байлдан дагуулж явсан “EAST 17” хамтлаг нь 1991 онд байгуулагдсан.
  • Амралтын өдрүүдэд сонгодог хөгжмөөр “амьсгалаарай”Амралтын өдрүүдэд сонгодог хөгжмөөр “амьсгалаарай”Монгол Улс Америкийн нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжимчид манай улсад хүрэлцэн иржээ. Тэд зургадугаар сарын 3-ны 11.00 цагт Хүүхдийн ордонд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн хөгжмийн утсан хөгжмийн дөрвөл “Олон улсын хүүхдийн долоо хоног” концерт тоглоно. Мөн тус өдрийн 12.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөний дэргэд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн тавал поп-ап концерт тоглох аж. Үүний дараа 18.30 цагт Улсын филармонийн концертын танхимд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид “Найрамдлын аялгуу-Түншлэлийн 30 жилийн ойд зориулав” концертыг олон нийтэд тоглож үзүүлэхээр төлөвлөжээ. Тоглолт үнэ төлбөргүй гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.