2017-04-19 01:52

“Illustrator Contest Asia” нээлтээ хийлээ

   Японы WedgeHoldings группээс зохион байгуулж буй “Азийн манга зургийн уралдаан”-ы Вьетнам дахь нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд Д.Билэгдорж уригдан оролцож, үг хэлэв. Нээлтэд Вьетнамын ССАЖЯ-ны Дүрслэх урлаг, гэрэл зураг, үзэсгэлэнгийн газрын дэд дарга Чан Тхи Тху Донг, Япон Улсын ЭСЯ-ны Соёл, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ёоко Аназава нар байлцав.

   Элчин сайд хэлсэн үгэндээ, шинэ тутам хөгжиж буй манга буюу зурган өгүүлэмжийн бүтээлээр дамжуулан Азийн орнуудын ард түмэн ойртон нөхөрлөх, харилцан ойлголцлыг нь нэмэгдүүлэхэд энэхүү уралдаант төсөл чухал ач холбогдолтой гээд, тус уралдааны шүүгчээр Монголын авьяаслаг уран бүтээлч, Олон улсын манга зургийн 8 дугаар уралдааны Гранпри шагналт, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаяр уригдан ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, уралдаант төслийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэв. Энэхүү уралдааныг Азийн 5 оронд зохион байгуулах бөгөөд Монгол, Япон, Вьетнам уран бүтээлчид шүүгчээр ажиллах юм.

   Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын түүх, ёс заншлыг харуулсан “Бумбардай” цувралыг сурталчлахад ЭСЯ-наас дэмжлэг үзүүлж, Вьетнамд суралцаж буй Монгол оюутнууд урлагийн үзүүлбэр сонирхуулав.

Эх сурвалж: ГХЯ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
  • Дуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
  •  Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ