2017-04-19 02:37

Ар, Өвөр Монголд нэг удаа реалити шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно

    Үндэсний контентийг чанартай хийж үзэгчдийн хүртээл болгодог  "25 дугаар суваг" телевизийн бэлтгэн хүргэсэн "Улаанбаатарт нэг удаа", "Тайгад нэг удаа" реалити шоу нэвтрүүлгийн үргэлжлэл болох Монгол болон Өвөр Монголын ахуй амьдрал, малчдын мал маллах арга ухаан, мал аж ахуй, зан заншил, нийгэм, соёлын ялгаа зэргийг харьцуулан харуулах “Ар, Өвөр Монголд нэг удаа” реалити шоу нэвтрүүлэг 4-р сарын 18-ны мягмар гарагаас эхлэн “25 дугаар суваг” телевизийн дэлгэцнээ гарах гэж байна.  

   Монгол болон Өвөр Монгол хоёр малчин мал төллөх их ажлын үеэр өөрийн амьдрал ахуйгаа орхин, төрлөх гэрээсээ гарч хоорондоо солигдон 5 хоног нэгнийхээ гэрт амьдарна. Тэдэнд  тохиолдох бэрхшээл болон хөгжилтэй хөөртэй өдөр хоногийг хэрхэн даван туулж буй тухай маш сонирхолтой үйл  явдал цаг хугацаа, орон зайн хувьд нэгэн зэрэг болж буй үйл явдлыг зэрэгцүүлэн  хүргэх юм байна. Нэвтрүүлгийн оролцогчоор монголын талаас Төв аймгийн Өндөр ширээтийн мянгат малчин, "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Чимгээ шүүгчийн алтан базерын эзэн гэдгээр нь үзэгчид сайн мэдэх Б.Тунгалагтамир, өвөр монголын талаас ӨМӨЗО-ны шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Эх булаг сумын сайн ус гацааны малчин С.Ванчигдорж нар оролцож байгаа юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.