2017-04-21 06:10

Шагдарын Уянга ”Гандан уулын цэцэг”

   Шинэ жилийн дөрвөн өдрийн урт амралтын өдөр юу эсийг хийх билээ. Төрсөн өдрөөрөө найзаасаа авсан номыг гүйлгээд харчихлаа. Хийлч О.Байгалийн нагац эгч нь яруу найрагч Шагдарын Уянгын дүү юмсанж. Иймд энэ номыг сонгон надад бэлэглэсэн ажгуу.

   Яруу найрагчдын зарим нь ийм л нэг чөлөөт салхи шиг амьдардаг билээ. Улаанбаатарт өдөр тутмын сонинд ажиллаж байгаад гэнэт сураггүй алга болуутаа хагас сарын дараа "Говь-Алтайд байна. Энд багшлахаар боллоо" гэж утасдах. Сонины редакцуудад тухайн үед нүдний гэм байсан шинэ цагийн зургийн аппаратыг нь "Дугаарын сурвалжлага хийгээд ирнэ" гэж авч гараад Хулантай (яруу найрагч) маргалдаад цонхоор гаргаад шидчихсэн гэж хэлж зогсох. Москвад хоёрын хоёр их сургуульд зэрэг сурангаа хоёуланг нь алтан медальтай төгсөөн ч байх шиг. 

   Эхнэр хоёр хүүхэдтэй, Москвад оюутан байхдаа зуны амралтаар Улаанбаатарт ирснийхээ дараа аравдугаар анги дөнгөж төгссөн охинтой суугаад ээж, аав болчихсон ч явах шиг. Уран бүтээлийн дээжээ гурван ботиор гаргана гэж амьд мэнддээ ярьж байсан хэдий ч амьддаа нэг ч ном гаргаж үзээгүй гэхээр л... (уран бүтээлийг нь эрж сурч цуглуулсан нь энэ ганц боть) Москвад хоёр ч их сургуулийг онц төгссөн гэдгээ хэлэхэд багшаар авах гэж байсан улсын их сургуулийн захирал "Архи уудаг уу?" гэж хамгийн сүүлд асуухад гэнэ алдаж "Байгаа юм уу" гэж хэлээд хөөгдөж гарч байсан онигоотой... Өмнө нь хаа нэгтээ сонсож байсан онигооны эзэн нь Ш.Уянга байжээ. 

   Яруу найрагч Л.Өлзийтөгсийн хамгийн анхны эр хүн, эр нөхөр байсан Ж.Болд-Эрдэнэ бас нэг иймэрхүү гэнэт гарч ирдэг шигээ гэнэт алга болдог хүн байсан гэдгийг эссэнээс нь уншсанаа "Гандан уулын цэцэг"-ийг уншиж байхдаа саналаа. Яруу найрагч Ц.Хулангийн том хүү Дөрвөн-Уулын аав нь гэдгийг сая л мэдлээ. "Ирэхгүй" гэж хэлээд Ш.Уянгыг дагаж гарсан Ц.Хулан хоёр хоноод эргээд гэртээ ирж байж. 2001 онд Б.Цоожид (Цоожчулуунцэцэг) Ш.Уянгын тухай анхны бөгөөд сүүлийн удаа ярилцлага өгч байж. "Сэрүүлэг" сонинд ярьсан биз ээ. Хоёр яруу найрагч нэг гэрт багтдаггүй... Үнэн ч юм шиг. Долоо хоног ирээд, долоо хоног алга болдогтой эвлэрсэн сүүлдээ гэж ярьсан Ц.Хуланг өрөвдөх ч шиг. 

   Р.Чойномын тухай кинонд гол дүр бүтээгээд сонинд өгсөн ярилцлагадаа "Миний хамгийн сүүлийн дүр" гэж хэлж байсныг нас барсных нь дараа харж ойлгосон ч байх шиг...

ЭХ СУРВАЛЖ: АMARTUVSHIND.BLOGSPOT.COM

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.