2017-04-28 01:40

Улаанбаатарт 22-24 градусын дулаан

      Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн.

Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө дөрвөн градус дулаанаас нэг градус хүйтэн, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус , өдөртөө 21-23 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-7 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу