2017-05-04 02:45

А.Түмэн-Өлзий: Ханийнхаа зургийг хараад үнэхээр сайхан залуу, миний заяаны хань гэдгийг шууд мэдсэн

   Сүүлийн үед урлагаас төрсөн хосууд салах тохиолдол цөөнгүй гарч байгаа юм. Тэгвэл үлгэр жишээ урлагийн нэгэн гэр бүл бол дуучин А.Түмэн-Өлзийгийнх билээ. Түүнийг амьдралынхаа ханиар Авто кузов засварчин мэргэжилтэй залууг сонгоход бүгд л гайхан хүлээж авч байсан. Тэдний танилцсан түүх нь ч бусдаас их өвөрмөц байсан гэнэ. Тухайлбал, Швейцар, Шведэд найман жил амьдарсан эл залуу фэйсбүүкээс дуучин бүсгүйн зургийг анх харсан гэнэ. “Дуучин гэдгийг нь мэдээгүй ч урлагийн хүн болов уу гэсэн ямар  нэгэн мэдрэмж төрсөн. Сайхан бүсгүй юм даа, ойр дотно танилцах юмсан гэсэн бодлоор харилцаж, яваандаа түүнийг бүжигчин байх гэж боддог боллоо. Гэтэл биш байж” хэмээн түүний нөхөр дурджээ.

Харин А.Түмэн-Өлзий ханийнхаа тухай “Танилцах хүсэлт илгээсэн үл таних залуугийн зургийг хараад сэтгэл татагдсанаа нууж чадаагүй. Үнэхээр сайхан залуу юм. Миний заяаны хань иймэрхүү л хүн байгаа болов уу гэж бодсон” хэмээн нэгэн нэвтрүүлгийн үеэр дурсав.

Эхэндээ Нөхөр нь А.Түмэн-Өлзийг дуучин гэдгийг мэддэггүй байжээ. Улмаар цаг товлон уулзах үедээ өөрийнхөө бодит байдлыг үнэнээр нь хэлсэн бөгөөд урлагийн хүний ажил амьдралын онцлогийг ч тодорхой сануулж байжээ.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Мэх Захгүйтэй  Жингүйдэх үү !!!Мэх Захгүйтэй Жингүйдэх үү !!!
  • Алдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдАлдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдСайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна.
  • Дуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэДуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэ “Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж” дуугаараа нэрлэсэн хоёр дахь бие даасан цомгийнхоо баяр, анхны бие даасан тоглолттойгоо хамтатган энэ сарын 27-ны өдөр АСА Циркт хийхээр төлөвлөөд байна.
  • “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай сайхан дуунуудыг хүргэдэг “20 зууны дуунууд 2017” супер шоу тоглолт болох гэж байна. Эрхэм үзэгч, сонсогч та бүхэн аав ээж, найз нөхөд, хайртай дотны хүмүүсээ нэгэн үдэш сэтгэл юуг нь баярлуулахыг хүсвэл “20 зууны дуунууд 2017” тоглолтыг үзүүлээрэй.
  • Гэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноГэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноМонгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Иймд дээрх тоглолтыг үүнтэй уялдуулан зохиох гэж байгаа юм.