2017-05-10 02:51

Ганцаараа байхыг илүүд үзнэ

  Жил хагасын хугацаанд жаргалтай хосын төрхөөр уулзаж байсан дуучин Де Уикнд загвар өмсөгч Белла Хадид нар энэ хавар хоёр тийш болцгоосон. Салж буй шалтгаанаа тус тусынхаа карьерыг хөөхтэй холбож тайлбарлаж байсан юм. Гэвч нэн удалгүй Де Уикнд мэргэжил нэгт дуучин бүсгүйг сонгосон юм. Түүний шинэ амраг Селена Гомез билээ. Хамгийн сүүлд Белла Хадид, Селена Гомез, Де Уикнд нар “Мет Гала 2017” наадамд оролцсоноор амрагаа алдсан Беллагийн тухай яриа ахин өрнөв. Белла Хадид “Grazia” сэтгүүлд өгсөн ярилцлагаараа ганц бие байхыг эрхэмлэж байгаа гэдгээ дуулгав. Шинэ дурлалтай учрахад бэлэн биш байгаа тухай, өөр нэгэнд биш өөртөө л цаг зав гаргахыг хүсч буй гэдгээ ярьсан байна.  “Би одоо л өөрийнхөө байх ёстой цэгт ирчихээд байна, би юу хийх тухай, би хаана байх ёстойгоо бодож чадах тэр л газартаа ирсэн байна.  Хүссэнээрээ эрх чөлөөг мэдрэхийг хүсч байна” гэжээ.

PAPARATSI.MN


 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Өмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоноӨмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоно “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглолтоо толилуулах гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Өмнөд Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулна.
  •  "Эмоци"-ийн тоглолт үзээд, амьдралыг илүү гоёор харлаа“Эмоци”-ийн тоглолтыг өчигдөр үзлээ. Амьдрал илүү гоё өнгөтэй, сайхан юм шиг санагдаад байдаг болчихов. Хүүхэд, залуусын хичээл сургууль орсон, намрын их ажлын энэ үед нэгэн үдшийг хөөр баяртай өнгөрүүлж, аз жаргалын инээд цацарсан өргөөнөөс эрч хүч аваад гарах нэгэн боломж гэж бодлоо.
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.