2017-05-16 12:49

Алдарт MINGUET QUARTET хамтлаг Монголд

   Сайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна.

   Чавхдаст хөгжмийн дөрвөл тус хамтлаг 1988 онд байгуулагдаж дэлхийн олон тайзнаа уригдан тоглож байжээ. Хөгжимчид хамтлагаа Испанийн гүн ухаанч Пабло Мингетийн нэрээр нэрийдсэн бөгөөд 18-р зууны үед өөрийн зохиол бүтээлээрээ ард түмэнд урлагийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэхийг хичээж байсан түүний үзэл санааг уран бүтээлдээ тусгадаг ажээ. Тус хамтлаг аялан тоглолтоор явж байгаа бөгөөд Монгол улсын Филармони, Гёте институтын урилгаар 2017 оны 05-р сарын 19-нд 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.

Энэ дашрамд дуулгахад цахим тасалбарыг https://www.ticket.mn/event/date/597/ хаягнаас аваарай...

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Өмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоноӨмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоно “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглолтоо толилуулах гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Өмнөд Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулна.
  •  "Эмоци"-ийн тоглолт үзээд, амьдралыг илүү гоёор харлаа“Эмоци”-ийн тоглолтыг өчигдөр үзлээ. Амьдрал илүү гоё өнгөтэй, сайхан юм шиг санагдаад байдаг болчихов. Хүүхэд, залуусын хичээл сургууль орсон, намрын их ажлын энэ үед нэгэн үдшийг хөөр баяртай өнгөрүүлж, аз жаргалын инээд цацарсан өргөөнөөс эрч хүч аваад гарах нэгэн боломж гэж бодлоо.
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.