2017-05-17 03:04

“Андууд” хамтлаг тоглолтоо хийнэ

Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, дуулалт болж хүчтэй гарч ирсэн “Андууд” хамтлаг энэ сарын 20-нд өөрсдийн бие даасан тоглолтоо үзэгч, сонсогчиддоо толилуулахаар болсон байна. Тэдний хувьд 2014 оны 9-р сарын 9-ний өдөр албан ёсоор байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн онд “АНДУУД” нэртэй цомгоо гаргасан нь сонсогчдыг байлдан дагуулж чадсан юм. Андууд хамтлаг софт рок чиглэлээр уран бүтээлээ тууривдаг бөгөөд 2014 онд анхны тоглолтоо хийж, 2015 онд Хятад Монголын экспо фестивал, Швецарын Давост болсон соёлын өдөрлөг зэрэг томоохон тоглолтуутад оролцож байсан байна. Тус хамтлагт Дуучин Б.Мөнхзаяа, Гоцлол гитарчин Э.Үүрийнцолмон, Аргил гитарчин Б.Батхүү, Бөмбөрчин Г.Одбаяр нар багтдаг. МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Дуучин Т.Ариунаа, МУСТА Дуучин С.Наран, МУСТА Б.Чинбат гээд Монголын урлаг соёлын “Акул”-уудтай хамтран ажилладаг тус хамтлагийн тоглолтонд Ган-Эрдэнэ (Камертон), Агиймаа, Баярцэнгэл, Маралжингоо, 3 охин зэрэг хамтлаг дуучид оролцох ажээ.

Шуурхай.мн 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Мэх Захгүйтэй  Жингүйдэх үү !!!Мэх Захгүйтэй Жингүйдэх үү !!!
  • Алдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдАлдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдСайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна.
  • Дуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэДуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэ “Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж” дуугаараа нэрлэсэн хоёр дахь бие даасан цомгийнхоо баяр, анхны бие даасан тоглолттойгоо хамтатган энэ сарын 27-ны өдөр АСА Циркт хийхээр төлөвлөөд байна.
  • “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай сайхан дуунуудыг хүргэдэг “20 зууны дуунууд 2017” супер шоу тоглолт болох гэж байна. Эрхэм үзэгч, сонсогч та бүхэн аав ээж, найз нөхөд, хайртай дотны хүмүүсээ нэгэн үдэш сэтгэл юуг нь баярлуулахыг хүсвэл “20 зууны дуунууд 2017” тоглолтыг үзүүлээрэй.
  • Гэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноГэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноМонгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Иймд дээрх тоглолтыг үүнтэй уялдуулан зохиох гэж байгаа юм.