2017-05-18 01:23

Каннын кино наадам нээлтээ хийлээ

    Францын Канн хотноо олон улсын кино наадам 70 дахь удаагаа нээлтээ хийлээ. Бүрэн хэмжээний 2000 орчим киноноос кино наадмын комисс энэ удаад үндсэн шалгаруулалтанд оролцуулахаар 50 орчим киног шалгаруулан авчээ. 

   Каннын анхны кино наадам Францын Номин эрэгт 1946 онд болж байлаа. Тэр үед хамгийн шилдэг найруулгатай киноны шагналыг дайны жилүүдэд зургийг нь авсан “217 номерын хүн” киноны найруулагч Михаил Ромм хүртэж байсан бол шилдэг өнгөний шийдэлтэй киноны шагналыг Александр Птушкогийн “Чулуун цэцэг” кино авч байжээ. Тухайн үед кино наадмын Гран-при шагналыг Фридрих Эрмлерийн Сталинградын дайчдын тухай өгүүлдэг “Их эргэлт” кино хүртэж байв. Тус кино наадам хоёр удаа буюу 1948 болон 1950 онд төсвийн мөнгө хүрэлцээгүйн улмаас тасалдсан байна.

  Энэ дашрамд дуулгахад Каннын кино наадамд Монгол Улсаас "Монгол филм" продакшн "Чингисийн хүүхдүүд", "Guru media" продакшн "Хэвтрийн хүн" киногоороо нэр дэвшин оролцож байгаа юм. Түүнчлэн "Дижитал контент" компанийн хамт олон 100 гаруй киног олон улсын зах зээлд танилцуулан оролцож байгаа юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Мэх Захгүйтэй  Жингүйдэх үү !!!Мэх Захгүйтэй Жингүйдэх үү !!!
  • Алдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдАлдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдСайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна.
  • Дуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэДуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэ “Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж” дуугаараа нэрлэсэн хоёр дахь бие даасан цомгийнхоо баяр, анхны бие даасан тоглолттойгоо хамтатган энэ сарын 27-ны өдөр АСА Циркт хийхээр төлөвлөөд байна.
  • “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай сайхан дуунуудыг хүргэдэг “20 зууны дуунууд 2017” супер шоу тоглолт болох гэж байна. Эрхэм үзэгч, сонсогч та бүхэн аав ээж, найз нөхөд, хайртай дотны хүмүүсээ нэгэн үдэш сэтгэл юуг нь баярлуулахыг хүсвэл “20 зууны дуунууд 2017” тоглолтыг үзүүлээрэй.
  • Гэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноГэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноМонгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Иймд дээрх тоглолтыг үүнтэй уялдуулан зохиох гэж байгаа юм.