2017-05-19 04:16

А.Платоновын “Чевенгүр” романы нээлт Москвад болжээ

   Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаярын орчуулсан Оросын нэрт зохиолч А.Платоновын “Чевенгүр” романы нээлт өчигдөр ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль дээр амжилттай болж өнгөрөв. Уг нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов болон А.Платоновын бүтээлийг судлаач эрдэмтэн докторууд, тус улсад суралцаж буй монгол залуусын төлөөлөл хүрэлцэн иржээ. 

   А.Варламов “Андрей Платоновын хамгийн алдартай, орос хүмүүс хүртэл уншихад түвэгтэй, энэхүү адармаатай зохиолыг Азид, тэр тусмаа монгол хэл рүү орчуулсан явдалд би их баяртай байна. Учир нь, их зохиолчийн бүтээлүүд Дорнын өнгө аястай, Ази руу чиглэсэн утга агуулгатай байдаг тул ийнхүү би хэлж байгаа юм” хэмээн онцлон өгүүлжээ. 

   Харин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт орчуулагч О.Чинбаярын хувьд дээрх бүтээлийг орчуулснаас гадна дүрийн судалгаан дээр ажиллаж, уг романы гол баатрын нэг болох Чепурныйг Ирландын нэрт зохиолч Ж.Жойсын “Үлисс” романы гол дүр Леопольд Блүмийн адил монгол цустай хүн байж болохыг нотлохыг зорьж бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нь удахгүй нэгэн сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ. Дээрх романы талаар хийсэн судалгааны ажил нь түүний бичиж буй эрдмийн ажлын нэгээхэн хэсэг болох ажээ. Дашрамд сонирхуулахад, Б.Дэлгэрмаа сайдын аав, нэрт зохиолч Н.Банзрагч нь 1971 онд тус сургуулийн дээд курсыг төгсөж байжээ. 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.
  • “Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно“Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглохоор болжээ. Мөн ОХ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлах аж.
  • Дуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэДуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэМонголын поп, ритмт блюз дуучин Батчулууны Маралжингоогийн “Хүлээсэн Учрал” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолт энэ сарын 17-нд Крокус Event Hall -ийн тайзнаа 20 цагаас болох гэж байна. “Хүлээсэн учрал” тоглолт 3 хэсгээс бүрдэнэ.