2017-05-19 05:00

“Cinema Awards”-ын шилдгүүд өнөөдөр тодорно

   Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй "CINEMA Awards” ёслолын арга хэмжээний улаан хивсний ёслол өнөөдөр 16:30 цагт эхлэхээр болжээ. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон нийт 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ тодруулах юм байна.

    Кино наадамд 2016 онд  бүтээгдсэн 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулж  тэдгээр 25 киноноос кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар 12 кино шилдэг  уран бүтээлд шалгарч үлджээ. Тодруулбал, Өртөө, Бүү март, Ээж УСК, Атганд үлдсэн эрдэнэ, Итгэл, Үргээлэг-2, Шүүдэр дундуур, Аз жаргал, Цагаан хадаг, Lovers, Өртөө, Өвлийн тууж, 6 дахь хүсэл зэрэг кинонууд үлдсэн байна.

    “Cinema Awards”-д Шилдэг эрэгтэй туслах дүр, Шилдэг нүүр будалт,  Шилдэг дууны найруулагч, Шилдэг зохиол, Шилдэг эмэгтэй туслах дүр , Шилдэг зураач, Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг хувцас дизайн, Шилдэг найруулагч, Шилдэг зураглаач Залуу үед үлгэр дууриал болсон бүтээл, Шилдэг эмэгтэй гол дүр Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдгийн шилдэг уран бүтээл зэрэг 14 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдөх аж.

   “Cinema Awards” ёслолын үйл ажиллагааг “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголд анх удаа Үндэсний шилдэг контент шалгаруулах, кино урлагаар дамжуулан боловсрол олгох зорилготой юм.

НОМИНАЦИ:

1.Шилдэг нүүр хувиргагч

Г.Хос-Эрдэнэ                       / Өртөө УСК /

Ц.Дэлгэр                               / Бүү март УСК /

Б.Эрдэнэчимэг                    / Ээж УСК /

Г.Хос-Эрдэнэ                       / Атганд үлдсэн эрдэнэ УСК/

2.Шилдэг дууны найруулагч

Б.Билгүүтэй                                      / Итгэл УСК /

Мехиа Рикардо                    / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

П.Сүхдамба                                      / Ээж УСК /

Б.Билгүүтэй                         / Үргээлэг-2 УСК /

  1. Шилдэг хөгжмийн зохиолч

О.Чинбат                                / Шүүдэр дундуур УСК /

Б.Одбаяр                                / Итгэл УСК /

М.Бирваа                                / Ээж УСК /

Л.Балхжав                              / Атганд үлдсэн Эрдэнэ УСК /

Б.Одбаяр                                / Үргээлэг-2 УСК /

4.Шилдэг туслах эмэгтэй дүр

М.Саранцэцэг                        / Аз жаргал УСК /

У.Уранчимэг                                       / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Б.Тэмүүлэн                             / Итгэл УСК /

Г.Отгонцэцэг                                                / 6 дахь хүсэл/

5.Шилдэг туслах эрэгтэй дүр

Ц.Төмөрхуяг                                      / Ээж УСК /

С.Батзориг                                        / Итгэл УСК /

Ө.Мөнгөнтулга                      / Аз жаргал УСК /

Д.Бямбацогт                                     / Шүүдэр дундуур УСК /

Б.Базаррагчаа                      / Цагаан хадаг УСК /

6.Шилдэг зураглаач

Э.Нэргүй                                 / Lovers УСК /

Д.Ангараг                               /Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Б.Отгонзориг                        / Ээж УСК /

Б.Баатар                                / Үргээлэг 2 УСК/

Крис Мартин                                     / Бүү март УСК /

7.Шилдэг зураач

Ц.Хүрэлбаатар                       / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Т.Бямбасайхан                     / Аз жаргал УСК /

П.Бэрхээдэй                          / Өртөө УСК /

Н.Батжаргал                                      / Бүү март УСК /

Ц.Архад                                   / Шүүдэр дундуур /

8.Шилдэг зохиол

Т.Бум-Эрдэнэ                      / Үргээлэг-2 УСК /

Б.Амарсайхан                     / Итгэл УСК /

Б.Мөнхтуяа                          / Ээж УСК /

У.Уранчимэг                          / Атганд үлдсэн эрдэнэ УСК/

9.Шилдэг найруулагч

Ж.Сэнгэдорж                       / Lovers УСК /

Б.Гарамханд                         / Итгэл  УСК /

У.Уранчимэг                          / Атганд үлдсэн эрдэнэ УСК/

Б.Эрдэнэцэцэг                     / Ээж  УСК /

Г.Эрдэнэбилэг                     / Үргээлэг-2 УСК /

10.Шилдэг эмэгтэй гол дүр

Д.Мэндбаяр                                      / Ээж УСК /

Д.Гэрэлмаа                          / Lovers УСК /

А.Ганчимэг                          / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Б.Хулан                                 / Өртөө УСК /

11.Шилдэг эрэгтэй гол дүр

Б.Амарсайхан          / Итгэл УСК /

Ж.Баясгалан            / Үргээлэг 2 УСК /

П.Цэрэндагва          / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Э.Мөнхтөр                / Өвлийн тууж УСК /

  1. Шилдгийн шилдэг уран бүтээл

Lovers УСК

Итгэл  УСК

Атганд үлдсэн эрдэнэ УСК

Үргээлэг 2 УСК

Ээж УСК

13.Шилдэг хувцас дизайн

П.Бэрхээдэй                        / Өртөө УСК /

Г.Хүрэлтулга                       / Бүү март УСК /

Ц.Хүрэлбаатар                    / Ээж УСК /

14.Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл

Шүүдэр дундуур УСК

Цагаан хадаг  УСК

Үргээлэг 2 УСК

Бүү март УСК

Ёслолын үйл ажиллагааг “Боловсрол суваг” телевиз шууд дамжуулах юм байна.

Т.Гэрэл

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ
  • Дуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн тоглолтын тасалбар эрэлттэй байнаДуучин Наагийгийн 04-р сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Герман улсаас жазз хөгжмийн нэртэй 2 хөгжимчин ирж байгаа гэнэ. Мөн тоглолтонд дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
  •  Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ