2017-05-19 05:12

Б.Цэрэндолгор сонгуулийн нэвтрүүлэгт орсон нь буруудав уу?

   “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн зочин редактороор УИХ-ын дарга  М.Энхболд оролцсон юм. Тэрбээр урлаг соёлын түүчээ болсон дөрвөн залуутай хамт хотын соёлын тухай яриа өрнүүлсэн аж. Дуучин Д.Болд, жүжигчин Амарсайхан, Анхаа “MNTM” ялагч Б.Цэрэндолгор нарын оролцсон нэвтрүүлэг цахим сүлжээнд иргэдийг хоёр талцуулаад байгаа аж.

   “Би юу хийчих вэ?” хэмээн шүдэнз зурдаг үйлдлээрээ олонд алдартай болсон жүжигчин Амраа, жүжигчин Анхаа нар сонгууль угтсан энэ төрлийн нэвтрүүлэгт харагдаж л байдаг. Харин шинэхэн топ модель Б.Цэрэндолгорыг нэвтрүүлэгт орсонд харамсаж буйгаа илэрхийлэх хүмүүс олон байлаа. Түүнээс гадна, “Бүрэн зураглал”  нэвтрүүлэг “Ардын буйдан”-гаар орсон бөгөөд нэгэн гэрийн эзэгтэй “зураг авахуулдаг хачин царайтай юм” хэмээсэн нь цахим сүлжээнд бас нэгэн шуугиан тарив.  Тус шоуны шүүгч Нора, загвар өмсөгч Э.Оюунбилэг нар үзэгчдийн сэтгэгдэлд өөр өөрсдийн тайлбарыг хийсэн. Гэвч нэвтрүүлгийг үзэгсэд гэрийн эзэгтэйг бус модель бүсгүйг нэвтрүүлэгт орох зохимжгүй талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

Б.ОЮУН
Эх сурвалж: www.zone.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу