2017-05-23 02:13

Өнөөдөр бар, морь жилтнээ эерэг сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 27
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 05.13-20.32
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Төмөр

Аргын тооллын 5 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Шийдэм одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу