2017-05-31 01:48

Ж.Сэнгэдорж: Наадам, “Cinema Awards”–ын ач холбогдол яг адилхан

Кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” -ын Шилдэг найруулагчийн шагналт, Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг нэртжүжигчин Л.Жанчивдоржийн хүү, урдаа барих шилдэг найруулагчдын нэгЖ.Сэнгэдоржтой ярилцсан юм. Түүнээс саяхан болсон “Cinema Awards” болон Монголын кино урлагийн хөгжлийн талаарх бодлыг нь сонслоо.

-Юун түрүүнд “Cinema Awards” наадмын шилдэг найруулагчаар шалгарсан танд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Энэ шагналыг хүртсэндээ сэтгэл маш өндөр байна.

-Кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” Монголын кино урлагт ямар ач холбогдолтой талаар ярилцлагаа эхэлье?

-Орон бүр өөрсдийн гэсэн олон авардс, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаатай байдаг. Ийм уралдаан, шагнал гардуулах ёслол байснаар шалгарсан кино болон уран бүтээлчид нь өөр улс орон, гадны зах зээлд өрсөлдөх туршлага, үүдийг нээж өгдөг. Ер нь шалгаруулалт гэдэг заавал үр дүнгээ өгдөг зүйл л дээ. Өрсөлдөөн тэмцээнгүйгээр хэн нь сайн, муу уран бүтээл хийгээд байгаа нь ч мэдэгдэхгүй. Зүйрлээд ярихад Наадам болдоггүй бол бөхчүүд юунд өрсөлдөх билээ гэдэгтэй адилхан. Тиймээс “Cinema Awards”зохион байгуулагдсан нь Монголын кино урлагийн хөгжлийг дээшлүүлэх сайхан үйл явдал боллоо гэж бодож байна.

-Гадны шагнал гардуулах ёслолыг биеэр үзэж байсан хүний хувьд“Cinema Awards” ёслолын үйл ажиллагааны зохион байгуулалт ямар түвшинд болсон гэж дүгнэж байна вэ?

-“Cinema Awards” гайхалтай сайхан болсон. Ер нь кино наадмын зохион байгуулалтыг дүгнэх хамгийн том шалгуур бол шүүлт байдаг. “Cinema Awards” – ын шүүлт шударга, кинонуудыг маш олон өнцгөөс харж шалгаруулсан санагдсан. Авардс зохион байгуулахад олон улсын стандарт гэж байдаг. Улаан хивсний ёслол гээд гадныхныг зүгээр дуурайгаад байгаа юм биш. Дэлхийн стандарт учир тйим зүйл байснаар жинхэнэ утгаараа авардс болно. Энэ стандартын хэмжээнд гайхалтай сайхан зохион байгуулсан арга хэмжээ боллоо. Урлаг гэдэг үзэгчдээсээ түрүүлж явдаг. Аливаа газар биеэ авч явах байдлаараа, гадна үзэмжээрээ ямагт сайхан байх ёстой. Урлагийнхан ард түмэндээ үлгэр дууриал болж байх үүрэгтэй.

Мөн шагнал өндөр байх тусмаа өрсөлдөөн нэмэгдэж, бүтээл чанаржиж байдаг. Уран бүтээлчдэд урам зориг өгөх хамгийн том түлхүүр юм. Зөвхөн нэр хүндийн асуудал юм гээд ганц цом өгөөд байх нь нэг талдаа өрөөсгөл. Ивээн тэтгэсэн, шагналыг өгч байгаа байгууллагуудын хувьд ч нэр хүндийн асуудал. Мэдээж кино наадмын шагнал ийм, тийм байх ёстой гэсэн дүрэм байхгүй. Энэ завшааныг ашиглаад Шилдэг найруулагчийн номинацид шагнал гардуулсан “Голомт” Банкныханд баярлалаа гэж хэлье. Би өөрөө “Голомт” банкны хэрэглэгч.

-“Lovers” киноны тухай ярилцъя. Таны найруулсан энэ бүтээл таны өмнөх кинонууд болон бусад Монгол киноноос юугаараа онцлог кино гэж та боддог вэ?

“Lovers” бол маш зоригтойгоор урагш нэг алхам хийсэн кино. Хүмүүсийн дотоод ертөнцийн харилцааг илүү тод томруун гаргаж ирэхийг хичээсэн. Хоёрт комершил бус бүтээл тал руугаа чиглэсэн уран бүтээл. Ер нь кино уран бүтээлийн өөр өнгө рүү орохыг хичээсэн. Тэр утгаараа шүүгчдэд илүү хүрсэн болов уу.

-Монголын кино урлаг шүүмжлэлд өртөөд байгаагийн гол учир нь хаанаа байна вэ. Юу дутагдаад байгаа юм бол?

-Монголын кино урлагт өрсөлдөөн байна. Өрсөлдөөн байсны хэрээр шат ахиж байдаг. Энэ нь сайн хэрэг. Харин тамын тогооны үлгэр шиг байхаа л болих хэрэгтэй. Нэг нэгнийгээ үргэлж доош нь хийж муулдаг. Монголчууд нэг нэгэн рүүгээ гээ, хийж бүтээж байгаа зүйлс рүү нь хайрын нүдээр харж баймаар санагддаг. Эдгээр шалгараад байгаа кинонууд бол үндэсний брэнд, оюуны үндэсний үйлдвэрлэл шүү дээ. Мэдээж бүх зүйл сайтай, муутай байдаг. Гэхдээ муухан болсон киног нь үзчихээд Монголын кино урлаг тэр чигтээ муу гэж бас ярьж болохгүй байх. Мөн дээр сонголтоо зөв хийж үзэх хэрэгтэй. “Cinema Awards” зохион байгуулагдсанаар кинонд цензур тогтоож өгч байгаа юм. Энэ цензурыг дагаад үзэгчдийн сонголт өөр болох ёстой.

-Ярилцлагын төгсгөлд “Cinema Awards” – ыг зохион байгуулсан зохион байгуулагчдад хандаж үг хэлэхгүй юу?

-Кино наадмууд олон жил зохион байгуудагдах тусам сайжирч, хүрээ нь томорч байдаг. Анхны удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь өөрөө их даацтай болсон учир цаашдаа улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Монголын төдийгүй дэлхийн киночид ирж өрсөлддөг том наадам болгохыг хүсэн ерөөе. Тэгэх тусам Монголын кино ч сайжирна. Үзэгчиддээ хандаж “Бие бие ээ хайрлаж, хамтдаа байцгаая” гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу