2017-06-12 05:53

П.Шүүдэрцэцэг: Тэмпог эргээд ирэх болов уу гэж их хүлээсэн, даанч...

   Олны танил үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор бичигдэж явсан жүжигчин П.Шүүдэрцэцэг, “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпо нарын дурлалын романс хоёр жилийн өмнө төгсгөл болсон. Учир шалтгаанаа удтал нууцалж явсан хосууд саяхнаас ам нээж, дуучин Тэмпо хайртай бүсгүйгээ “Бид гурвын болзоо” кинонд тоглосноос нь болж алдсан тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан удаатай.

   Тэгвэл мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг сэтгэлийн хямралаа даван туулах гэж хэрхэн хоёр жилийг туулж өнгөрүүлснээ “Open house” нэвтрүүлэгт оролцохдоо нулимс цийлэгнүүлэн ярилаа. Тэрбээр хайр дурлалынхаа талаар “Надад үнэхээр хүнд хэцүү даваа байлаа. Энэ хугацаанд би ямар ч уран бүтээлд тоглоогүй, зөвхөн ганцаараа байж сэтгэл санаагаа аварч үлдэхийг хичээсэн. Магадгүй, бидний харилцаа эргээд сэргэх болов уу гэж тэвчээртэй хүлээсэн. Даанч болохгүй юм гэдэг угаасаа болдоггүй л юм билээ. Энэ бүхэнд хүмүүс Тэмпог биш намайг буруутгаж яриасай гэж одоо хүртэл түүнийгээ өмөөрч боддог.

   Тэр хүний талаар ямар ч муухай дурсамж сэтгэлд минь байхгүй учраас цаг үргэлж хайрласаар байх болно. Эргээд харахад Тэмпо бид хоёрын хайр үнэхээр агуу байж... Бидэнд одоо сайхан хайрын дурсамж, “Шүүдэрхэн” дуу маань л үлдэж дээ” хэмээн сэтгэлээ уудалсан юм. Мисс, жүжигчин бүсгүйн хувьд, саяхан “Шүүдэрхэн” нэртэй бэлхүүс нарийсгах бүс гаргасан бөгөөд уран бүтээлийн ажилдаа ч идэвхтэй оролцоно гэдгээ нуугаагүй. Ганц бие болсноос нь хойш эргүүлэх залуусын тоо эрс нэмэгдсэн ч, тэрбээр эмэгтэй хүнд халамжтай, илүү дутуу маяггүй, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг эрийг л хайрлана гэнэ лээ.

С.Бамбар

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу