2017-06-14 02:26

Forbes хамгийн өндөр орлоготой оддыг нэрлэв

   Forbes сэтгүүл энтертайнмент салбарын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Жагсаалтын тэргүүнд Шон “Дидди” Комбс бичигдсэн байна. Өнгөрсөн жил 22 дугаарт бичигдэж байсан тэрбээр энэ жил 130 сая ам.долларын орлого олжээ. АНУ даяар аялан тоглолт хийснээс гадна архины компанитай маркетингийн гэрээ байгуулж, Sean John нэртэй түүний эзэмшдэг хувцасны брэндийн орлого өссөнөөр тэр жагсаалтыг тэргүүлэх боломжтой болсон байна.

Хоёр ба гуравт, дуучин Бейонсе бол “Харри Поттер”-ын зохиолч ЖейКей Роулинг нар бичигджээ. Топ 10-т багтсан ердөө хоёр эмэгтэй байгаа нь тэд юм.

Топ-100 жагсаалтад анх удаа багтсан, бас хамгийн залуу нь 19 настай Кайли Женнер. Keeping Up with the Kardashians телевизийн шоу болоод гоо сайхны, хувцасны брэндийн орлого нь түүнийг оддын хүрээлэл дэх тэргүүн баячуудын жагсаалт руу оруулжээ.  

ЭНТЕРТАЙНМЕНТ САЛБАРЫН ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ ТОП-10:

1. Шон “Дидди” Комбс - $130 сая

2. Бейонсе Ноулс - $105 сая

3. ЖейКей Роулинг - $95 сая

4. Дрейк - $94 сая

5. Криштиан Рональду - $93 сая

6. The Weeknd - $92 сая

7. Ховард Стерн - $90 сая

8. Coldplay - $88 сая

9. Жеймс Паттерсон - $87 сая

10. Леброн Жеймс - $86 сая

С.ЦЭЛМЭГ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Өмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоноӨмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоно “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглолтоо толилуулах гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Өмнөд Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулна.
  •  "Эмоци"-ийн тоглолт үзээд, амьдралыг илүү гоёор харлаа“Эмоци”-ийн тоглолтыг өчигдөр үзлээ. Амьдрал илүү гоё өнгөтэй, сайхан юм шиг санагдаад байдаг болчихов. Хүүхэд, залуусын хичээл сургууль орсон, намрын их ажлын энэ үед нэгэн үдшийг хөөр баяртай өнгөрүүлж, аз жаргалын инээд цацарсан өргөөнөөс эрч хүч аваад гарах нэгэн боломж гэж бодлоо.
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.