2017-07-07 03:21

Концерт, хүлээн авалттай "Наадам" шоунд язгуур урлагийн сорууд оролцоно

   Үндэсний баяр наадмын үеэр зохион байгуулах урлаг соёлын томоохон арга хэмжээний нэгийг “Корпорейт хотел энд конвеншн центр”-ээс зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулж буй өвөрмөц консепт бүхий “Наадам” шоу долдугаар сарын 11-нд “Корпорейт хотел энд конвеншн центр”-ийн концертын танхимд болно. Дашрамд дурдахад энэ концертын танхимд “Авъяаслаг монголчууд” шоу болсон юм. Жуулчдад үндэсний язгуур өв урлаг соёлын гайхамшгийг сурталчилах зорилготой “Наадам” шоунд эх орноо дэлхийд сурталчилж яваа Монголын язгуур урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм байна. Мөн орчин үеийн урлагийн нэрд гарсан хамтлаг дуучид ч ая дуугаа өргөх нь.

   Шоу хоёр хэсэгтэй өрнөх аж. Эхний хэсэг нь нэг цаг гучин минут үргэлжлэх концерт. Техник технологийн гайхамшиг, найруулагчийн ур чадварыг мэдрүүлнэ гэж онцолж буй уг концертод “Алтан ураг”, “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”, “UB drums” зэрэг хамтлагууд, “Баян Монгол” чуулга, “Natur dance” продакшн, дуучин Солонго, төгөлдөр хуурч Ами, уран нугараач О.Цэцэглэн зэрэг уран бүтээлчид оролцохоор болжээ.

   Шоунд ирсэн хүмүүс “Шанз 3” хамтлагийнхны эгшиглүүлэх аялгууг, Дуурь бүжгийн эрдмийн театрын "Модерн дуэт" хамтлагийнхны дууг шимтэн сонсох нь. Шоуны дараагийн хэсэг нь хүлээн авалтын танхимд партигаар үргэлжлэх аж. Наадмын хуушуур, хөнгөн зуушаар дайлуулж, коктейль шимэнгээ “Жаз лаб” студийн дэргэдэх жаз хөгжмийн хамтлагийн дуунуудыг сонсч, DJ BTB, төгөлдөр хуурч Дооноо нарын хамтарсан үзүүлбэрийг сонирхож, бүжиглэж цэнгэх боломжийг зохион байгуулагчид нь бүрдүүлжээ.

   “Наадам” шоуны тасалбарын үнэ 60 мянган төгрөг юм байна. Наадмын хуушуур болон хөнгөн зууш тоглолтын тасалбарт багтсан байна. Шоу болох концертын танхим угталтын хэсгээсээ эхлээд л монгол ахуйг мэдрүүлсэн орчныг бүрдүүлнэ гэж зохион байгуулагчид нь онцоллоо. Шоуны тасалбарыг “Корпорейт конвеншн центр”-т болон www.TICKET.mn-ээр худалдаж байгаа аж. Мөн 19001800 дугаарт залгаж үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.

Ц.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуйМУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуй
  • “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно“Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
  • Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болноКанадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр "Том хамарт одой" 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас "Алтан залаат азарган тахиа" жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
  • Сурагчдын амралтанд зориулж Сурагчдын амралтанд зориулж "Гайхамшигт цирк" тоглож байнаМонголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.