2017-07-21 03:02

Дагуурын ландшафтыг Дэлхийн өвд бүртгэлээ

   ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны додугаар сарын 2-12-нд хуралдлаа. Энэ чуулганы долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргахыг дэмжсэн байна.

   ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа болно.

   Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр хуралдаанаар Дагуурын ландшафтыг дэлхийн байгалийн өвийн тодорхой шалгуурууд болон дэлхийн өвийн “хосгүй гайхамшигт үнэ цэнэ, бүрэн бүтэн байдлыг” бүрэн дүүрэн хангасан хэмээн үзэж Дэлхийн өвийн хороо, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) экспертүүдийн дүгнэлтээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

   Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын экосистем, 236 зүйлийн шувууд түүний дотор тэнд өндөглөн зусдаг нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн амьтан, 236 зүйлийн дээд ургамал түүний дотор унаган болон ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм.

   Дагуурын ландшафтийг дэлхийн өвд бүртгэснээр хамгаалалтын менежмент нь олон улсын анхаарлын төвд орж, зарим төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж дээшлэх ач холбогдолтой. Мөн хоёр улсын Засгийн газарт дэлхийн өвийг хамгаалах, менежментийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг илүү өндөр хэмжээний үүрэг хариуцлагыг хүлээлгэж байгаа юм.

   Дэлхийн өвийн хороо Монгол Улсын Засгийн газарт Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ газар нутгийн хилийн дотор уул уурхайн хайгуул, олборлолт явуулахгүй байхад анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд монголын цагаан зээр, нүүдлийн шувуудын хил дамнан нүүдэллэх замнал, коридор нутгийн хамгаалалтын хамтын менежментийг сайжруулах, шаардлагатай үед зохицуулалт хийх, дэлхийн өвийн энэ газарт хулгайн ан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болголоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.