2017-07-25 04:24

Монголын анхны 3D хүүхэлдэйн кино "МОРА" удахгүй нээлтээ хийнэ

   Мэдээлэл технологийн салбарт анхдагчийн төлөөлөл гэгдэх “Том-Амжилт” компанийн шинэ бүтээл, ирэх сард нээлтээ хийх Монголын анхны 3д хүүхэлдэйн киног танилцуулж байна. Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын  технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.

   Амжилт студийн анхны бүтээл болох “Мора” хүүхэлдэйн кино нь 1 цаг 15 мин үргэлжлэх бөгөөд .ирэх сард нээлтээ хийхээр товлогдоод байна.  Уг киноны найруулагчаар Найруулагч: Чулуунмөнхийн Отгонбаяр, Продюсер: Жаргалсайханы Шижир, Зохиол: Г.Анхбаяр нар ажиллажээ. “Мора” хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлог юм. Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад “Мора’-ийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор үргэлжлэх аж. Энэ бүх ээдрээт асуудлуудын зангилааг хэрхэн тайлж, бүтээсэн робот, дурлалт бүсгүйгээ  аврахыг үзэгч та бүхэн уг киноноос үргэлжлүүлэн үзээрэй.

   Уг хүүхэлдэйн киноны дууг Намсрайн Ялалт, Даваадоржийн Нямбаяр, Тэрбишийн Нарангэрэл, Өлзийсайханы Болормаа, Донойн Дэлгэрсайхан, Цэндийн Гомбосүрэн оруулсан бөгөөд хүүхэлдэйн киноны тал дээр амжилт гаргах бүтээл болсныг дурдаж байсан юм. Монгол залуус гадны компаниудын адил хийж бүтээж чадаж буйн жишээг үзэгч авхай та бүхэн энэхүү Монголын анхны бүрэн хэмжээний 3д хүүхэлдэйн киноноос  харах боломжтой.  Монгол Улс хүүхэлдэйн киноны салбарт дэлхийд гарах нэг том алхам хийж буйн тод жишээ энэ бүтээл болж байна. Уран бүтээлч хамт олонд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.