2017-07-25 10:10

Төвийн бүсийн уралдаан Багануур дүүрэгт болно

   Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэн юм.

   Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануур дүүрэгт зохион байгуулахаар байршлыг өөрчилж шийдвэрлэснээ нийслэлийн Онцгой комисст албан ёсоор ирүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” гэгээн хайрын үдэш болноДуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” гэгээн хайрын үдэш болноДуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин хүн байдаг. “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа сонсогч олны сонорыг мялаасан дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Саяхан өөрийн анхны бие даасан “Үлэмжийн гоо” цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэсэн тэрбээр анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ.
  • “Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэАрд түмэндээ “Морины дуучин” хэмээн овоглогдсон Соёлын тэргүүний ажилтан Ламжавын Нарантуяагийн уран бүтээлийн тавдахь бие даасан тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 03-нд Монгол Бөхийн өргөөнд болно.
  • Морин хуурын чуулгын Сор бүтээлүүд эгшиглэнэ  Морин хуурын чуулгын Сор бүтээлүүд эгшиглэнэ Улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд "Цэцээ Гүн" Ротаракт клуб, "Thanks man" ТББ-тай хамтран залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Сор бүтээлийн дээжис” тоглолтыг гурав дах жилдээ зохион байгуулж байна. Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт 10-р сарын 27,28-нд Тусгаар тогтнолын ордонд тоглогдох бөгөөд тоглолтын бүх орлого "Цэцээ Гүн" ротаракт клубын хэрэгжүүлдэг “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлагдана.
  • Симфониор алдартай  А.Брукнерийн бүтээлийг тун удахгүй сонсъёСимфониор алдартай А.Брукнерийн бүтээлийг тун удахгүй сонсъёУлсын Филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг 10-р сарын 26-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэж буй билээ. Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна.
  • Т.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэТ.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэ“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.