2017-07-25 10:14

Нийслэлийн Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцан чиг үүрэг өглөө

   Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар нийслэлийн Соёл, урлагийн газрын хагас жилийн ажлын тайлантай танилцаж, цаашид ажиллах чиг үүргийг өглөө.

   Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй ажлынхаа талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ““Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр,  “Хотын соёл” болон “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх үйл ажиллагаанууд хийгдэж байна. Мөн нийслэлийн Соёл, урлагийн газрын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа тул тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу баримтат кино, ном бүтээх ажлууд хийгдэж эхэлсэн. Тус газраас БНСУ-ын Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газар, ОХУ-ын нийслэл Москва хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд найрамдах Франц Улс, АНУ-ын Филаделфи хот, Бүгд найрамдах Австри улс, Япон улс, БНХАУ-ын Карамай хоттой гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

   Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг эрчимжүүлж, үйл ажиллагаагаа аль болох хотын захын хороод руу чиглүүлэх шаардлагатай байна. Иймээс “Гэр театр” төслийг дэмжиж байгаа бөгөөд ард иргэдийн сэтгэл санаанд нийцсэн ажил болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийн туршилтыг Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо буюу Улаанчулуут орчимд ажиллуулж эхлэх нь зүйтэй бөгөөд энэ ажлыг идэвхжүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.
  • Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэДөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна. Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
  • “Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.