2017-07-26 05:51

Монголын Даншиг наадмыг 1862 оны Оросын "Северная пчела" сэтгүүлд ийн өгүүлж байжээ

   Их Хүрээ (Өргөө)-н дэх хаант Оросын ерөнхий консулын нарийн бичгийн дарга, орчуулагч Я.П.Шишмарев 1862 оны Даншиг наадмын талаар "Северная пчела" сэтгүүлд өгүүлэл нийтлэж байсан нь эдүгээ түүх болон үлджээ.

"Монголын Үндэсний баяр" хэмээх энэ өгүүлэлээс та бүхэнд тоймлон хүргэе.
   1862 оны 7-р сард Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, ихэс дээдэс 7-р Богд Жавзандамба хутагт Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц-д өргөл барьц өргөж, даатгал аврал эрснээр Даншиг наадам эхэлжээ. 7-р Богд тухайн үед 12 настай хүүхэд байжээ. Удалгүй 1032 хүчит бөхийн барилдаан эхэлж, хэдэн өдөр үргэлжилсэн. Лам бөхчүүд олон байсныг дурдаж, давааны бай шагналыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Даншиг наадамд нэг давсан бөхөд боорцог, хоёр давсан бөхөд хонь, гурав давсан бөхийг бод малаар шагнаж байжээ. Түрүү, үзүүрийн бөхчүүдийг нэлээд тооны бод, бог мал, торго дурдан, мөнгөн ембүүгээр байлжээ.

   Өглөө эрт эрхий мэргэн харваачид модонд цувруулан өлгөсөн арьсан бөмбөгийг морины эрч хурдаар давхих зуур алдалгүй харваж (бөмбөг намнах, А.Г) хоорондоо өрсөлдөв. Оновчтой харвасан арьсан бөмбөг бүрт харваачдыг нэг лан мөнгөөр шагнаж байжээ. Дараа нь харваачид мориноос бууж, явгалан, модонд тэлж татсан үхрийн ширийг тогтсон зайнаас (70 гаруй метр) цуваагаар харваж, оноог тооцон шалгаруулж (сарампай харвах, А.Г) байжээ.

   Я.П.Шишмаревын цохон тэмдэглэснээр Даншиг наадмын гол арга хэмжээ нь хурдан морьдын уралдаан байв. Хурдан морьдын уралдаан Их Хүрээнээс баруун тийш 25 верст (1 верст нь 1.0668 км-тэй тэнцэнэ, А.Г) зайтай "Бухук" нэртэй газар болсон гэжээ. "Бухук" гэдэг нь Бөхөг, Түргэний голын хөндий, Хүй долоон худаг орчмын газрыг хэлсэн хэрэг. Хурдан морьдын уралдааныг үзэхээр 20 мянган хүн цуглаж, 3 мянган гэр барьсан нь нийт 6 км орчим сунаж үргэлжилж байв гэжээ. Наадамчид баяр ёслолын байдалтай хувцаслаж, Бөхөг голын хөндий Их Хүрээний хооронд өдөр, шөнө ялгалгүй хөл хөдөлгөөн тасрахгүй байв.

   7-р сарын 27-ны үүрээр 7-р Богд гэгээн цагаан морь унан ордноосоо гарч, 50 орчим шадар лам дагуулан Бөхөг голын хөндийд хүрэлцэн иржээ. Эхний өдөр 480 хурдан хүлгийг 26 км-ын зайд тавьж уралдуулав (Их насны морьд уралдсан бололтой, А.Г) Уралдааны явцад 26 морь бахардаж унажээ. Хурдан морины унаач хүүхдүүд 10-14 настай байжээ. Сэцэн хан аймгийн Дайчин засгийн хошуу (одоогийн Хэнтий аймгийн Батноров сум, А.Г)-ны хурдан хүлгүүд урьдын адил (Шишмаревын дурдсанаар) Даншиг наадмын ихэнх түрүүг авсан байна. Түрүүлж, айрагдсан морьдын унаач хүүхдүүд Богд гэгээнд бараалхжээ. Дараачийн өдөр 500 орчим хурдан хязааланг 17 км-ын зайд тавьж уралдуулав. Гурав дахь өдөр 500 орчим шүдлэнг 9 км-ын зайд уралдуулахад, 19 шүдлэн бахардаж унажээ. Хурдан морины бай шагналын ихэнхийг морины уяачид олгож, зарим хэсгийг нь унаач хүүхдэд өгсөн гэжээ.

   Я.П. Шишмаревын онцлон тэмдэглэснээр, 1862 онд Монгол орон даяар ган гачигтай, хуурай жил болсон учир Даншиг наадамд харьцангуй цөөн бөх зодоглож, цөөхөн морьд уралдсан гэжээ. Бороо хур сайтай жилийн Даншиг наадамд 3 мянган хурдан хүлэг уралдаж, 2 мянган хүчит бөх зодоглодог гэж тэмдэглэжээ.
1862 оны Даншиг наадам нийт найман өдөр үргэлжилсэн.

   Я.П. Шишмарев жилийн дараа (1863 онд) Иx Хүрээн дэх Хаант Оросын ерөнхий консулаар томилогдож, 1911 он хүртэл 50 орчим жил ажиллажээ.

ЗУРГИЙН ТАЙЛБАР
(Эдгээр зургууд 1862 оны Даншиг наадмынх биш, арай хожуу 1890-1900 оны үеийн Даншиг наадмын зурагнууд болно):

Бөхөг, Түргэний голын хөндийд цугласан наадамчид.

Image may contain: one or more people, sky, cloud, outdoor and nature

Богд гэгээний хурдан морьдын унаач хүүхдүүд.

Image may contain: 8 people, people smiling, sky and outdoor

Хөдөө орон нутгийн хошуудаас ирсэн хурдан морьдын унаач хүүхдүүд.

Image may contain: one or more people and outdoor

Хурдан хүлэгийн уралдааныг үзэхээр ирсэн наадамчид

Image may contain: one or more people and outdoor

Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудав.

Image may contain: one or more people and outdoor

Хурдан морьдын уралдаан эхлэхээс өмнө Богд гэгээн цагаан морь унан ордноосоо гарч, 50 орчим шадар лам дагуулан Бөхөг голын хөндийд иржээ.

Image may contain: sky, cloud and outdoor

Морьд гарааны зурхайд иржээ.

Image may contain: sky and outdoor

Морьд гарааны зурхайгаас эргэсэн байна. Мөн барианд орж буй агшинг харуулжээ.

Image may contain: sky, outdoor and nature

Хурдан морьдын уяачид, унаач хүүхдүүд отог руугаа буцаж байна.

Image may contain: sky, mountain, outdoor and nature

 

Орчуулж, тайлбарыг бичсэн: А.Ганпүрэв

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Маргааш Маргааш "MOVIE SWING" тоглолттойУлсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн энэ оны эхний тоглолт болох шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах “MOVIE SWING” тоглолт маргааш буюу 2018 оны 01-р сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Hawai Five-0, James Bond 007, Rocky, Les Miserables, Star wars, Kill Bill, Pretty women, Халтар царайт, Бригада, “Ы” ажиллагаа зэрэг киноны дуу хөгжмүүд багтсан байна.
  • "LIVE CLUB"-ын “NOSTALGIA” үдэшт урьж байна "LIVE CLUB"-ын зүгээс бямба гаригийн үдэш бүр зохиогддог “NOSTALGIA” үдэш буюу “Acoustic cover night” энэ удаа домогт “The Beatles&Bee Gees” хамтлагийн хит дууг түүвэрлэн акустик хэлбэрээр тоглоход бэлэн боллоо.
  • Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Хөгжим бол киноны зүрх сэтгэл нь...Киног амилуулж, бодит болгодог хамгийн чухал зүйл бол яахын аргагүй хөгжим билээ. Хөгжимгүй кино гэвэл зүрх сэтгэлгүй хүнтэй адил гэх нэгэн бий. Тэгвэл кино сонирхогч та биднийг тухайн цаг үедээ байлдан дагуулж байсан уянгын, романтик, адал явдалт, инээдмийн гээд олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх гэнэ. 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Моvie Swing тоглолт 2018 оны 01-р сарын 19-нд 19:00 цагт тоглогдоно.
  • Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Р.Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони Монголд анх удаа Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна. Мөн тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох болно.
  • Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноАя зохиогч Б.Пүрэвсүрэнгийн “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт болноМУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.