2017-07-30 05:38

Сэлэнгийн наадмыг будлиантуулсан Б.Мөнхтөр даргад хариуцлага тооцоё

   Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум байгуулагдсаны түүхт 80 жил, “Сэлэнгэ хурд 2017” хойд бүсийн хурдан морины уралдааны Их насны морьдын уралдаан өнөөдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан билээ. Тус уралдаанд газар газрын олон сайхан хурдан хүлэгүүд тоосоо өргөсөний дотор 2016 онд Улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан Завхан аймгийн Цэцэн уул сумын уугуул, залуу уяач Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Сартай зээрд морь айргийн гуравт хурдалсан ч хасчихсан байна. Тодруулбал тус уралдааны 6-д Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн бор морь хуралдсан бөгөөд айрагдаж чадаагүй тул өөрийнхөө морийг айрагдуулах гэж Улсад айрагдаж төр, түмэнд хурданаа дуурсгасан хурдан буяныг ийнхүү өөр нутгийн уяачын морь, эрлийз морь гэдэг шалтаг зааж хассан байна.

   Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн хувьд “Сэлэнгэ хурд 2017” хойд бүсийн хурдан морины уралдааны комиссын даргаар ажилласан бөгөөд ийнхүү эрх мэдлээ ашиглаж залуу уяачын морийг хасч өөрийнхөө морийг айрагдуулжээ. Энэ дашрамд дуулгахад Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Сартай зээрд морь 2015 оны Нийслэлийн даншиг наадамд түрүүлж, 2016 онд Улсын баяр наадамд айрагдаж, 2016 оны Эрдэнэтийн бүст 7 хурдалсан хурдан буян билээ. Тиймээс залуу уяач Н.Мөнхбаясгалан шударга бус үйлдлийн төлөө тэмцэл өрнүүлж эхэлжээ. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Соёлын насны морьдийн уралдааны айргийн тавд хурдалсан морийг хасчихаад аймгийн удирдлагуудынхаа морийг айрагдуулжээ. Энэ тухай бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг дахин мэдээлэх болно.

Айргийн гуравт хурдалсан ч хасагдсан Сартай зээрд морины зураг.

Эх сурвалж: Залуу уяач Н.Мөнхбаясгалан

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэДуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэӨнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ. Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь эрч хүчтэй Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.
  • “Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно“Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.